ТОКИО-2020 ЗУНЫ ОЛИМП ЦУЦЛАГДАХ МАГАДЛАЛ ѲНДѲРСѲВ

2020-03-18  

Энэ оны долдугаар сард эхлэх Токио-2020 зуны Олимп хугацаандаа болно гэж итгэлтэй хэлж байсан Японы ерѳнхий сайд Абэ коронавируст бууж ѳгѳхдѳѳ тулжээ. Ѳнѳѳдрийг хүртэл Олимпийн наадмыг хугацаандаа зохион байгуулах болно гэсэн хатуу байр суурийг баримталж байсан ерѳнхий сайд Абэ, олимпийг зохион байгуулах хорооны дарга, Токио хотын мэр Юрико Койке нар хүчлэхээ больж, зѳѳлѳрчээ. -Япон улс Олимпийн наадам, параолимпийг ѳндѳр түвшинд зохион байгуулахыг би чин сэтгэлээсээ хүсэж байна. Та бүхнийг ч дэмжихийг хүсэж байна гэж Их-долоогийн уулзалтын удирдагчдад хандсан ч, дэмжлэг нь талаар болжээ. - Дэлхийн томоохон тэмцээн уралдаан нэг бол цуцлагдаж, үгүй бол үзэгчгүй хоосон заал танхимд болж байна. Энэ үед хэдэн арван мянган тамирчдыг нэг дор цуглуулах нь дэндүү аюултай. Тиймээс коронавирус намжтал, зуны олимпийг намар луу шилжүүлэх нь зѳв гэж бодож байна гэж АНУ-ын ерѳнхийлѳгч Доналд Трамп байр сууриа илэрхийллээ. 1944 онд, Дэлхийн хоёрдугаар дайны дараагаас хойш анх удаа Зуны Олимп цуцлагдах магадлал ѳндѳр боллоо.

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?