Нүүр   /  

ОХУ-ААС ХЭЭРИЙН ТҮЙМЭР ОРЖ ИРЖ, ДОРНОД АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ 3,290 ГА ТАЛБАЙ ШАТЖЭЭ

2020-03-19  

Image result for хээрийн түймэр шатаж дууссан

Дорнод аймгийн нутаг дэвсгэрт хээрийн түймэр гарч 3,290 га талбай шатжээ. Тодрууулбал, тус аймгийн Баян-Уул сумын төвөөс хойд зүгт 60 километрт орших Өвөр-Эрээн багийн “Наянгаа” гэдэг газар Монгол Улсын хилийн 834-835 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлага өчигдөр 11:35 цагт Онгой байдлын газарт очжээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 12, Хилийн 0275 дугаар ангийн тав, 0287 дугаар ангийн 20 алба хаагч, болон Баян-Уул, Цагаан-Овоо сумын 44 иргэн нийт 81 хүн очиж ажилласны эцэст түймрийг 17:30 цагт бүрэн унтраасан. Уг гал түймэрт нийт 3,290 га талбай шатсан байна.

 

Эх сурвалж: ОБЕГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?