ОЛИМПИЙН ДАЛБААГАА БУУЛГАЛАА, ТОКИО ХОТ

2020-03-25  

Олон улсын Олимпийн хороо хуралдаж Токио-2020 зуны олимпийг нэг жилээр ухрааж, 2021 оны зун зохион байгуулах шийдвэр гаргалаа.

-Даян дэлхийг харанхуй нѳмѳрлѳѳ. Ийм цаг үед Олимпийн наадмыг зохион байгуулах нь эрсдэлтэй гэж үзсэн учир Зуны олимпийн наадмыг бүтэн жилээр хойшлуулах шийдвэр гаргаснаа Японы засгийн газрын тэргүүн Шинзо Абэд утасдаж дуулгалаа гэж Олон Улсын Олимпийн Хорооны ерѳнхийлѳгч Томас Бах NHK телевизийн сурвалжлагчийн асуултанд хариулахдаа хэллээ.

Токио-2020 зуны олимпийг хойшлуулах мэдээг хүлээн авсны дараа Японы ерѳнхий сайд Абэ тус зуны олимпийг зохион байгуулах хорооны гүйцэтгэх хорооны гишүүдийн хамт яаралтай хуралдсан байна. Хуралдааны тѳгсгѳлд Шинзо Абэ АНУ-ын ерѳнхийлѳгч Доналд Трамптай утсаар холбогдсон байна.

-Тэд 40 орчим утсаар ярьсан. Яриаг нь нарийвчлан дэлгэрүүлэх бодит мэдээлэл хараахандаа алга. Ямар ч гэсэн Олимп хойшилсонтой холбогдуулж дэмжлэг үзүүлэхийг Трампаас хүслээ. Мѳн коронавирустай хүч хамсран тэмцэхээ илэрхийлээ гэж NHK телевиз мэдээллээ.

-Япон улс Токио-2020 зуны олимпийг зохион байгуулах бэлтгэлээ хангалттай базаасан байсан. Ирэх зун Олимпийг жинхэнэ утгаар нь зохион байгуулах болно гэж Шинзо Абэ NHK-н сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа тодотголоо.

-Бүрхэг асуудал шийдэгдлээ. Олимп хойшиллоо. Тамирчдын эргэлзээ тайлагдсан нь чухал. Зуны олимпийн шинэ тов зарлагдлаа гэж Токио хотын дарга Юрико Койко нэмж хэлэв.

Токио хотод олимпийн бамбар асаах үйл явцыг зогсоолоо. Тугаа ч буулгалаа.

 

Э.Цэбэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?