Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Страто Компани – ийн нүүрс тээврийн Чойр чилэлийн замд нутгийн иргэд зам хааснаас олон тооны машин болон иргэдийн бөөгнөрөл үүсч эмх замбараагүй байдал бий болжээ. Зарим морь унаж ташуур барьсан нутгийн иргэд цааш явах гэсэн нүүрс ачсан машины жолооч нарыг бүлэглэн зодсон хэрэгч гарчээ.
Нийт 150 орчим нүүрс ачсан машины жолооч нар замд түгжигдэж хоол хүнсгүй, эрсдэлтэй байдалд орж өвчин халдвар тархалт гарах эрсдэл үүсч байгааг Онцгой байдлын газар анхааралдаа авч нэн даруй арга хэмжээ авч өгөх хүсэлтийг Баянзам тээвэрчдийн холбооноос гаргалаа.
Яг одоо Өмнөгвоь аймгийн Цогцэций сумаас 30км 80 машин, 45 дах км т 70 орчим машин бөөгнөрөн зогсоод байгаа ба асуудал даамжирвал нутгийн иргэд жолооч нарын хооронд мөргөлдөөнүүсё эмх замбараагүй байдал үүсч болохоор нөхцөл бий болжээ. Жолооч нар нүүрсийг нь ачсан Страто компанируу холбогдохийг оролдож байгаач бүгд утсаа салгасан ямарч холбоогүй болсон гэлээ.
О.Гоо-Оюун