Өчигдөр Хятадын уламжлалт анагаах ухааны эмч нартай цахим сургалт хийсэн. Бразилын эмч нар мөн уг сургалтад оролцсон. Уламжлалт анагаах ухааны эмч нар COVID-19-ийг чийгнээс болсон халуун хүйтний хижиг өвчин гэж үзэж байгаа. Уламжлалтын чиглэлээр өвчнийг хүнд болон хөнгөн гэж үзэж байна. Хөнгөн хэлбэрийн өвчтөнүүдэд дархлааг дэмжих, үрэвслийн эсрэг эмүүдийг ашиглаж байгаа бөгөөд хамгийн сайн гэсэн эмийг тодорхойлоогүй байна. Зүү эмчилгээг эдгэрэлтийн шатанд сэргээн засах эмчилгээнд хэрэглэж байгаа. Хөнгөн хүмүүсийг гэрт тусгаарлаж, эмчилгээ үзүүлж байгаа бөгөөд амьсгал давхцах зэргээр хүнд хэлбэр илэрвэл эмнэлэг рүү илгээж байгаагаа хэлсэн" гэлээ. Түүнчлэн олон нийтийн сүлжээнд хээрийн эмнэлэг дэлгэх санал гаргаж байгаа талаар тэрбээр "Бид анхнаасаа судалсан. Монгол Улсын цаг агаарын байдлаас шалтгаалаад, мөн тусгаарлан ажиглах байрны боломж байгаа тул бид шууд хээрийн эмнэлэг дэлгэн ажиллахыг санал болгохгүй байгаа юм байна.
О.Гоо-Оюун