МОНГОЛ БӨХЧҮҮД ДЭЛХИЙН ЧАНСААНЫ “ТОП- АРАВТ” БАГТАВ

2020-04-02  

Чөлөөт бөхийн 2019-2021 онд болох тэмцээний хуваарь

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос дэлхийн чансааг шинэчлэн гаргажээ. Чансааны “Топ-10”-т Монголын эрэгтэй хоёр, эмэгтэй гурав, нийт таван хүн багтсан байна.  

-Эрэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирчин Э.Бэхбаяр 18 оноогоор 10-т , 65 кг-ын жинд ОУХМ Т.Тулга 20 оноогоор 10-т,

-Эмэгтэйчүүдийн 55 кг-д ОУХМ Б.Болортуяа 23 оноогоор 7-т, 59 кг-д ОУХМ Б.Шоовдор 23 оноогоор 5-т, 68 кг-д хөдөлмөрийн баатар С.Батцэцэг 25 оноогоор 8-т бичигдэж байна.

Манай бөхчүүд энэ жилийн Азийн аварга болон дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд оролцоогүй бөгөөд өнгөрсөн жилийн Нур-Султаны дэлхийн аваргаас оноогоо цуглуулсан юм. Энэ нь Монгол бөхчүүд Дэлхийн тавцанд чансаа өндөртэй ,чадварлаг гэдгийг илтгэж буй.

 

Э.Отгоо

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?