ХАБИБ БОЛОН ТОНИ НАР ШУУГИАНТАЙГААР ТУЛАЛДАХГҮЙ

2020-04-02  

UFC-249 тэмцээн энэ сарын 18-нд АНУ-д болох байсан. Уг тэмцээнээр Хабиб болон Тони нар учраа таарах байсан бөгөөд сонирхогчдын хамгийн их хүлээж байсан шуугиант тулаан. Гэвч covid-19 цар тахлын улмаас тэд тулалдахгүй бололтой. Учир нь АНУ-д халдварын тархалт хяналтаас гарч нийт халдвар авсан хүний тоо 209 мянгад хүрсэн. Харин ОХУ тархалтаас сэргийлэх үүднээс хилээ хаачихсан байгаа юм. 

Энэ талаар Хабиб Нурмагомедов өчигдөр инстаграм хуудсандаа: " Гэртээ карантинд суугаад хүмүүс миний тухай юу бичиж байгааг уншиж сууна. Дэлхий тэр чигээрээ карантинд орж, бүх улсын Засгийн газар, алдартнууд халдвар тараахгүйн тулд аюулгүй байдлаа сахихыг уриалж байна. Харин Хабиб би ямар ч үүрэг хариуцлага байхгүй, дэлхий тойрон нисэж, эрүүл мэнд, амь насаа эрсдэлд оруулах хэрэг үү? Тулаан явагдахгүй болсонд би та нараас илүү харамсаж байна. Тулааны дараа надад хийх маш олон ажлын төлөвлөгөө байсан ч би байдлыг хянаж чадахгүй шүү дээ. Өдөр бүр л байдал өөрчлөгдөж байна. Харин Хабиб юу ч болж байсан тулалдах ёстой гэж үү? Хүмүүс ээ, өөрсдийгөө миний оронд тавиад үз дээ" хэмээн нийтэлжээ.

 

Э.Отгоо

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?