Өвөрхангай аймагт дөнгөж төрсөн ишгийг хонинууд барьж идсэн талаар Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэгээс мэдээллээ. Тодруулбал: Өнөөдөр /2020.04.07/-ны өдөр Өвөрхангай аймгийн малчин хонины бэлчээрт хоёр ямаа ишиглэсэн байхыг үзчихээд цааш адуундаа яваад ирэхэд нь хонинууд ишгэн дээр овоорчихсон үс арьсыг нь зулгааж, хөлийг нь тас мэрсэн байдалтай байжээ.
Өвөрхангай аймгийн урд сумдаар сүүлийн 10 орчим жил бороо хур орохгүй байгаагаас өвөлжилт, хаваржилт ихээхэн хүндрэх болсон. Өнгөрсөн жилийн хувьд огт бороо ороогүйн улмаас намар, өвөл, хаврын турш малын идэш тэжээл дутмаг, хүнд нөхцөлд ороод байгаа юм.
Э.Сувдаа