ДЭЛХИЙН ТЕННИСЧИДИЙН ѲДРѲѲР БУРХНЫ ОРОНД ЗАЛАРСАН ТЕННИСЧИН

2020-04-08  

Спортын дэд мастер Батдэлгэрийг найз нѳхѳд, ах дүү, Монголын теннисчид үгүйлж, хайлж байна. Хорвоод 26 -хан хаврыг үдэхдээ тэр нэг л зангаараа байсан. Ялалтын баяр, ялагдлын гунигаар ээлжилсэн амьдралыг тамирчдын ижил тэр туулсан. Хѳвсгѳл нутгаас тѳрсѳн теннисчдийн оргилд Батдэлгэр хүрсэн. Хѳвсгѳл аймгийн аваргаас Дэлхийн Аваргын "Д" хэсгийн аваргын алтан медалийг багаараа ( Алтантулга, Лхагвасүрэн, Баатарсайхан, Билэгт) хүртсэн амжилтын эзэн болсон. Хѳгжлийн Лигийн аварга(2015), Монголын Армийн аварга, УАШТ-ий (2017) нэгбүрчилсэн тѳрѳлд хүрэл медаль хүртсэн авьяаслаг ирээдүйтэй тоглогч байсан. -Монголын теннисний хѳгжлийн түүхэнд нэрээ мѳнхѳлж, мѳрѳѳ үлдээсэн. Ханилгаатай, маш их зүтгэлтэй, зѳв сэтгэлтэй, торгон мэдрэмжтэй солгой тоглогчийн нэг байсан. Шавиа үгүйлж байна гэж Цэнджаргал багш нь гашуудан дурссан. -Монголын Ширээний Теннисний "Оч" клубэд түүний олон сайхан тоглолтын гэрч болсон. Хѳдѳѳнѳѳс ирчхээд, дѳнгѳж 9-р ангийн сурагч ахуйдаа олон улсын хэмжээний мастер, улсын гурван удаагийн аварга С.Галбадрах багшийг Батдэлгэр маань хожиж нутгийн ах нараа анх баярлуулсан. Тэр үеэс л Батдэлгэрт маань хол явах ирээдүй байна гэж анх бодогдсон гэж ахмад теннисчин Нямдорж ѳѳрийн постондоо дурссан. 2020 оны дѳрѳвдүгээр сарын 06-ны ѳдрийг Олон улсын Ширээний Теннисний холбооноос анх удаа 'Дэлхийн ширээний теннисний ѳдѳр" болгон зарласан. Тэмдэглэх ѳдѳртэй болсондоо баярлаж, дурсамжаа дэлгэж байсан теннисчдийн мэдээлэл тѳгсгѳл рүүгээ гашуудлаар бүрхсэн. Дэд мастер Батдэлгэр зуурдаар нас барсан мэдээлэл бүгдийг цочоосон. Сургууль соёлоо дүүргэж, Хан уул дүүргийн Замын Цагдаагийн албанд дэслэгч цолтой ажиллаж, хань ижилээ сонгож, үрийн зулай үнэрлэж, амьдрал ахуй нь ид тэгширч байсан Батдэлгэр маань теннисчдэд зориулсан яг л ийм ѳдѳр хорвоог орхих учиртай байж дээ. Түүний зѳѳлѳн харц, хүнлэг сэтгэл, нѳхѳрсѳг зан чанар , эвдрээгүй дүр тѳрх нь л хоногшин үлдлээ. Теннисчин залуу минь , чамайг жил бүрийн дѳрѳвдүгээр сарын 6-нд, теннисчдийн ѳдрѳѳр бүгд дурсаж байх болно Батдэлгэрийг маань тэнгэр ивээлдээ аваг!

 

 

Control.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Tseku.ne :Tsel zaluuhan saihan zaluu bn shd. Hairan zaluu. Um Ma Ni Bad Mi Hum 2020-04-08
irgen:zuurdaar gedeg chin yasan um be, yasan dendyy haramsaltai um be dee….mongoliin saihan zov zaluusiin amdral yagaad ingej bainaa burhan mini 2020-04-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?