Булган аймгийн Сэлэнгэ сумын Таримал багт 4 настай, эрэгтэй Э гэрийнхээ ойролцоо Сэлэнгэ голын эрэгт тоглож байгаад өнгөрсөн сарын 22-ны өдөр сураггүй алга болсон юм. Хүүг эрэн хайх ажиллагааг түр зогсоосныг орон нутаг болон ар гэрийнхний хүсэлтээр өнөөдөр дахин эхлүүлжээ. Эрэн хайх үйл ажиллагааг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ш.Баасандоржоор ахлуулсан 11 алба хаагч 06:00 цагт эхлүүлсэн байна.
Хэргийг тодруулбал, Булган аймгийн Сэлэнгэ сумын Таримал багт иргэн Э /4 настай, эрэгтэй/ гуравдугаар сарынн 22-ны өдөр 17:00 цагийн орчим Сэлэнгэ голын эрэг дээр тоглож байгаад усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг тус өдрийн 22:55 цагт ирүүлжээ.
Э.Сувдаа