Нүүр   /  

ЁС ЗАНШИЛ НЭРИЙДЛЭЭР ХҮНИЙГ ХУЛГАЙЛЖ, АМИА ХОРЛОХОД ХҮРГЭСЭН БАЙНА

2020-04-09  

Сураггүй алга болсон хүүхдийг зургаан жилийн дараа Сүхбаатар ...

Эмэгтэй хүнийг эхнэрээ болгохоор хөдөө сум руу хүчээр авч явсан хэрэг Увс аймагт саяхан гарлаа.  Нутгийн ёс заншил нэрийдлээр хүнийг хулгайлж, амиа хорлоход хүргэсэн байна. 

Тодруулбал, Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт өөрийнхөө хоолойн тус газарт гүнзгий зүссэн хүн байна гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад дөрөвдүгээр сарын 8-ны өдөр ирүүлжээ. Цагдаагийн байгууллагаас мэдээллийн шалгахад Увс аймгийн нэгэн сумын нутагт оршин суух хаягтай эрэгтэй 25 настай М.О нь тус аймгийн харьяат эмэгтэй 23 настай Ц.Б-г нутгийн ёс заншлын дагуу эхнэрээ болгохоор гэрээс нь дөрөвдүгээр сарын 6-ний өдөр хулгайлан авч ирсэн байна.

Харин хулгайлагдан очсон эмэгтэй чамтай суухгүй хэмээн архины шил хагалан өөрийн хоолойг зүсэж амиа хорлохыг завджээ. Уг хэргийг Увс аймгийн цагдаагийн газарт Эрүүгийн хэрэг нээн шалгаж эхэлжээ.

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?