2 ХОНОГИЙН ДОТОР 3КГ ХАСАХ ГАЙХАЛТАЙ ЭРҮҮЛ ХООЛЛОЛТЫН ЗӨВЛӨГӨӨ

2020-04-10  

Хүн бүрт түгээмэл тулгарч буй нэгэн асуудал бол жингийн илүүдэлтэйгээ тэмцэх болоод байгаа. Тиймээс ч хэрхэн яаж илүүдэл жингээ хаяхаа мэдэхгүй бэрхшээлүүд олон үүсдэг шүү дээ. Дасгалд явах гэхээ завгүй болчихоод нэг л болж өгөхгү байгаа бол та дараах зөвлөгөөг сайтар уншаарай.

Хамгийн чухал зүйл нь юу вэ гэвэл та хоолны хэмжээгээ тохируулж идэх ёстой юм. Мөн яг өөрийгөө өлсөж байна уу үгүй юу гэдгийг сайтар чагнаж мэдрэх хэрэгтэй. Өлссөн үедээ маш багаар тайван удаан зажилж идвэл нэн сайн. Ингээд Зөвхөн Бямба болон Ням гарагийн жороо хүлээн авч үзнэ үү.

Бямба буюу Хагассайн өдөр

Өглөөний цай : бор талхны сэндвич бэлдэж итдээрэй. 200 грам цэвэр өрөмтэй талх гэсэн үг. Гэвч ямарч сахартай нэмэлт бүтээгдэхүүн нэмж хэрэглэж болохгүй. 2 зүсэм талх байхад л хангалттай. Уух зүйл нь таны өөрийн дуртай зүйл байж болно. Гэхдээ сахар агуулаагүй байх хэрэгтэй санаарай.

Өдрийн хоол : салад хийж иднэ дээ. Гэхдээ санаа зоволтгүй шүү идэж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх хэрэгтэй. 2 хүний орцоор тооцож үзэцгээе.
1 авакода, 1 өргөст хэмх, Дутуу болгосон төмс, Бага зэрэг салад амтлагч хэрэгтэй жишээлбэл лимоны шүүс, амтат чинжүү, перец зэрэг байж болно.

Оройн хоол : 100 грамм цагаан загас овенд болгосон байж болно. Амттаны хувьд 200 грамм илчлэг багатай сахаргүй тараг.

Ням буюу Бүтэнсайн өдөр

Өглөөний цай : Сахаргүй 1 аяга ногоон цай болон 2 ширхэг сахаргүй бүхэл үрийн бин.

Өдрийн хоол : Хуурсан байцааны салад. Орц : 2 бүтэн чанасан төмс, Тал байцаа, 1 аяга эрдэнэ шиш, Хагас халбага оливын тос.

Оройн хоол : 100 грамм тахианы цээж мах, 1 чанасан өндөг, төмс. Амттанд илчлэг багатай сахаргүй тараг.

Та дээрх 2 хоногийн хоолны дэглэмийг тогтмол барих аваас урт хугацааны туршид таны бие эрүүлжин залуу мэт болох болно. Танд амжилт хүсье.

 

Эх сурвалж : www.Lifestyle.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?