СЭРЭМЖЛҮҮЛЭГ: УЛААНБААТАР ХОТОД ХАЛДВАР ТАРХСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ

2020-04-14  

Монгол улсад халдварын 30 тохиолдол шинжилгээгээр батлагдсан. Мөн өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 13 ны өдрийн 15 цагийн үед Сонгдо эмнэлэгт эмчлүүлж байсан хоёр иргэнээс сэжигтэй тохиолдол илэрч  коронавирусийн хурдавчилсан тестээр шинжилгээ хийхэд эерэг гарсан.

Халдвар авсан байж болзошгүй хоёр иргэн нь өвөө ач хүү хоёр бөгөөд ач хүү нь хоёрдугаар сарын 23-27-нд Улаан-Үд явсан. Өвөө дээрээ гуравдугаар сарын 20-доор очсон байна. 

Иймд дээрх хоёр иргэн халдвар авсан болох нь албан ёсоор батлагдвал. Улаанбаатар хотод халдвар тархсан байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Тиймээс иргэд та бүхэн сонор сэрэмжээ сайжруулж, хөл хорионы дэглэмийг сайтар сахиж гэрээс гарахгүй, амны хаалт зүүхийг Control.mn- ээс зөвлөж байна.

Берлин, Москвагаас 231 иргэн эх орондоо ирлээ

Энэ халдвараас өөрийгөө хэрхэн сэргийлэх вэ?

Хүний коронавирусийн халдварын эсрэг таныг хамгаалах вакцинууд одоогийн байдлаар байхгүй байна.  Та дараах зүйлсийг хийснээр энэ халдварт өртөх эрсдэлээ багасгах боломжтой:

  • Гараа ойр ойрхон савандаж угаах ба доод тал нь 20 секундын турш угаах
  • Угаагүй гараараа нүд, хамар ба амаа оролдохгүй байх
  • Өвчтэй хүнтэй ойр харьцахаас зайлсхийх

Энэ халдвараас бусад хүмүүсийг хэрхэн сэргийлэх вэ?

Хэрэв танд томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл та дараах зүйлсүүдийг хийснээр бусад хүмүүсийг хамгаалахад тусалж чадна. Үүнд:

  • Өвчтэй байх үедээ гэртээ байх
  • Бусад хүмүүстэй ойр харьцахаас зайлсхийх
  • Та ханиах эсвэл найтаах үедээ ам, хамраа цаасан алчуураар дарж хаах.  Дараа нь энэ цаасан алчуураа хог руу хаяж, үүний дараа гараа угаах
  • Эд зүйлс, гадаргуунуудыг цэвэрлэж, халдваргүйжүүлэх

Т.Хуншагай

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?