Дорнод Баянуул суманд аймгийн засаг дарга,онцгой комиссын дарга түймрийн голомтод ажиллаж байна. Баяндунгаас гарсан түймэр ой мод руу орж энд зэргэлдээ таван сумынхан,Аймгийн онцгойгоос дөрвөн бүлэг,Улаанбаатар хотоос нисдэг тэргээр үндэсний аврах бригадын 25 гал сөнөөгч,Баянуулын гал унтраах ангийн хоёр бүлэг гээд нийт 300 гаруй хүн уулын түймэрт ажиллаж байна. Гол нь ойн сан бүхий газраа хамгаалж,бага хохиролтой авч үлдэхийн тулд хүн,хүч,техник хэрэгслийг олноор нь дайчлан ажиллуулж байна.
Э.Сувдаа