Дэлхийн хоёрдугаар дайнд Германы арми бууж ѳгч, ялагдлаа хүлээсэн тавдугаар сарын 9-ны ѳдѳр Германы хѳлбѳмбѳгийн Лиг эхлэхээр болжээ. Үзэгчгүй цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо үргэлжлүүлэх шийдвэрийг Германы хѳлбѳмбѳгийн холбооноос гаргасан байна. Тоглолт бүрт 126 хүн л цэнгэлдэх дотор байрлахаар болжээ. Нэг багаас тоглогчдоос гадна, албаны найман хүн, эмч орно. Бѳмбѳг шиддэг 12 хѳвгүүнээс зѳвхѳн 4 нь л ажиллах юм байна. Бундеслигийг шууд дамжуулах эрх бүхий телевиз нь шууд дамжуулах багийн тоог 36-аас хэтрүүлж болохгүй гэсэн хориг тавьсан байна. Албаны нэг ч хүндтэй зочинг талбайд нэвтрүүлэхгүй. Аюулгүй байдлыг хамгаалах, тайван байдлыг сахиулах аюулгүйн албаны 30 цагдаа дотор байрлана. Бас цэнгэлдэхийн гадна талд 50 хүн байршиж, фанатуудыг бѳѳгнѳхѳѳс сэргийлэх юм байна.
Э.Цэбэ