ЦУВРАЛ 2 : ХҮНИЙ ИХ ЭМЧ Б.БАТ-ОРГИЛ ЗӨВЛӨЖ БАЙНА

2016-05-06  

Ходоодны ивэрхий

Хүний ходоодны сөөргөөний анхны хүндрэл нь ходоодны ивэрхий юм. Хеликобактерын идэвхжилтээс ходоодны гялгар булчингуудын хүчтэй агшилт байнга хүчилснээр улаан хоолойн нарийсалд орох өрцний нүхээр ходоодны дээд цүлхэнгийн хана түрэгдсээр дээш гарч ивэрхий үүсгэдэг.

Ходоодны ивэрхий эхэн үед түр зуурын хавчигдал өгч өрцний булчингийн агшилтаар эргэж ордог ч хэвлийн даралт, ходоодны булчингийн хүчтэй агшилтыг тэсвэрлэхгүй ходоодны ивэрхийн суналт нүх үүсгэдэг.

Ходоодны ивэрхий үүссэн шинж нь зүрхээр хатгаж өвдөх цээж бүсэлсэн амьсгаа тасалдуулсан өвдөлт өгөх ходоод хийлэгдэн дүүрэх шинж байнга өгөх, мэдээж сөөргөөтэй хавсарч явах тул сөөргөөний шинж ихээхэн давамгайлдаг. Ходоодны ивэрхийг хамгийн сайн оношлох тоног төхөөрөмж бол шохой уулгаж рентгенд харахдаа хүнийг босоо хэвтээ байрлалд шилжүүлэх рентгений ортой хардаг. Тодосгогчтой рентгенд харах зураг авахад ходоодны ивэрхий тод харагдана.

Ходоодны ивэрхийг эмчлэхдээ ходоодны сөөргөөг арилгах, өвчтөний ходоодны гялгар булчин булчингийн агшилт сааруулах эмийн эмчилгээ хийдэг. Ходоодны томоохон ивэрхий, хавчигдсан үргэлж зовиуртай өвчтөнд мэс ажилбар хагалгаа хийж эмчилдэг.

Ходоодны ивэрхийнээс урьдчилан сэргийлэх : Хеликобактерын идэвхжилтээс урьдчилан сэргийлэх, сөөргөөг эмчлүүлэх, хоолны дэглэм барих, цагаар хооллохыг зөвлөж байна. Танд эрүүл энхийг хүсье.

 

 

  Хүний их эмч Б. БАТОРГИЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Чимгээ:Маш хэрэгтэй зөвлөгөө байна. Цааш чиглэлээр нь зөвлөгөө тавибал баярланаа 2016-05-06
daari:sain bainuu. minii 2 dalnii hoorond neleed dood hesegt mash ih uwddug. suuliin ued zurheer hatgaad bgaa. hodoodd duranduulsan chin ewerhiitei bn gesen. tiim tom bish em uu gesen. yamar deglem baridag yum bol helj tuslaach . 2018-10-15
bataa:bayrlalaa ih heregtei zuvulguu medeelel bna 2019-03-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?