АВАРГУУДЫН ЛИГИЙГ ЭНЭ ОНЫ 6,7,8-Р САРД БАГТААН ѲНДѲРЛҮҮЛНЭ

2020-04-27  

Европын холбооны 55 гишүүн орон хуралдаж 9-р сард багтаан Аваргуудын Лиг, Европа Лигийн энэ улирлын финалын тоглолтыг хийхээр урьдчилан тохирлоо гэж Европын Хѳлбѳмбѳгийн Холбооноос мэдээллээ.Тиймээс Ла лиг, Серия А, Премьер Лиг, Бундеслиг зэрэг Европын Үндэсний лигийн тоглолтыг ч энэ оны 6,7,8 дугаар сард багтаан дуусгах нь зѳв гэдэг шийдвэр дээр тогтсон байна. Европын орнуудын дотоодын Лигийн тэмцээн нь зургадугаар сарын 3-нд ѳндѳрлѳх тѳлѳвлѳгѳѳтэй байсан ч, энэ хугацаандаа амжихгүй гэдэг нь нэгэнт ойлгомжтой болсон. Яг хэзээ дуусахыг ч одоогоор баттай хэлж чадах хүн байхгүй. Ямар ч гэсэн наймдугаар сар гэхэд хилийн хорио тавигдах тѳлѳвтэй байгаа нь, Европа Лиг болон Аваргуудын Лигийн хагас финал, финалын тоглолтыг хийх боломж олгоно гэж найдаж байна. Хагас шигшээ тоглолт нь хоёр тоглолтын нийлбэр дүнгээр шийдэгддэг байсан уламжлалыг эвдэж, галзуу ганц тоглолтоор шийдэх тохиролцоонд багууд хүрсэн. Тиймээс 8-р сарын 11-22- ны ѳдрүүдэд хагас шигшээ болон финалын тоглолтыг хийхээр урьдчилан тѳлѳвлѳснѳѳ Европын Хѳлбѳмбѳгийн Холбоо мэдэгдлээ. Одоогоор Английн Премьер Лиг ѳндѳрлѳхѳд 9 тойрог, Итали, Испани бол бүр 11,12 тойрог үлдсэн. Дѳрѳвдүгээр сарын сүүлчээр байдал ойлгомжтой болно гэж хүлээж байна. Түүнээс гадна 2020-2021 оны Европа Лиг, Аваргуудын Лигийн шалгаруулах цаг ч дѳхсѳн. Уул нь энэ шалгаруулалтыг он оны зургадугаар сарын эхэнд хийдэг хуваарьтай байсан.

Европын Хѳлбѳмбѳгийн Холбооны ерѳнхийлѳгч Александр Сефелин: Үзэгчгүй хоосон цэнгэлдэх тоглох хувилбар бий. Цэнгэлдэхэд үзэгчгүй ч, телевизийн цэнхэр дэлгэцээр сая сая хѳгжѳѳн дэмжигчид тоглолтыг үзнэ. Ийм хүнд үед хүн тѳрѳлхтѳнд баяр цэнгэл ѳгѳх хэрэгтэй. Тэр баяр цэнгэлийн туйл нь хѳлбѳмбѳгийн тоглолт. Тиймээс хоосон цэнгэлдэх хүрээлэнд тоглохыг ч дэмжиж байна гэж Александр Сефелин нэмж хэллээ.

 

Э.Цэбэ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?