Өчигдѳр /2020.04.27/ 15:00 цагийн үед дөрвөн настай хүүхдийг автомашин мѳргѳж, улмаар амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.
Тодруулбал: Орхон аймгийн Баян-Өндөр суманд Ц жолоочтой toyota prius маркын автомашин, хашаандаа тоглож байсан дөрвөн настай эрэгтэй Б-г мөргөж гэмтээжээ. Улмаар хүүхдийг аймгийн эрүүл мэндийн төвд яаралтай хүргэж шаардлагатай эмчилгээг хийсэн боловч, харамсалтайгаар нас баржээ.
Хэргийг аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.
Э.Сувдаа