Иргэний бүртгэлийн шинэчилсэн мэдээгээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэний тоо 2,512,000 болсон бөгөөд үүнээс 2,036,000 иргэн хувьцааны данс нээлгэсэн байна. Хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгох ажлыг тавдугаар сарын нэгнээс хойшҮнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хийнэ. Мөн Гааль татвар, санхүүгийн мэдээлэл технологийн төв УҮГ-тай хамтран ажиллаж, дансаа нээлгээгүй иргэдэд И баримт аппликэйшнээр дамжуулан ногдол ашгаа авах зохицуулалтыг хийсэн байна.
Эх сурвалж: Эрдэнэс Таван Толгой Хк