УДААН ХУГАЦААНЫ ТУРШИД ХЭРЭГЛЭХ ШААРДЛАГАТАЙ ЭМИЙГ НИЙСЛЭЛИЙН ЗУРГААН ЭМИЙН САН ИРГЭДЭД ТОГТМОЛ ОЛГОНО

2020-04-30  

Иргэдийн зонхилон хэрэглэдэг эмийн үнийг 80 хүртэл хувиар хөнгөллөө

Удаан хугацааны туршид хэрэглэх шаардлагатай эмийг нийслэлийн зургаан эмийн сан иргэдэд тогтмол тасралтгүй олгохоор боллоо.

Ингэснээр иргэд эмчийн жорын дагуу эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр уналт, таталтын эсрэг, бамбай булчирхайн даавар, түүний эсрэг эм, салга өвчнийг эмчлэх, нүдний чинэрээ эмчлэх зэрэг удаан хугацааны туршид хэрэглэх шаардлагатай 40 гаруй худалдааны нэршил бүхий эмийг маргаашаас эхлэн тогтмол авах боломжтой болж байна.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас COVID-19 цар тахлын онцгой байдлын үед иргэдийг удаан хугацааны туршид хэрэглэдэг зарим эмээр тогтмол тасралтгүй хангах зорилгоор эдгээр эмийг борлуулах хүчин чадал бүхий эмийн санг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулжээ. 

Сонгон шалгаруулалтад нийт 13 аж ахуйн нэгжийн 22 эмийн сан оролцсоноос даатгуулагчдад үйлчлэх хүрээ, байршлыг харгалзан 

  1. Чингэлтэй дүүрэг МИЭК – Чингэлтэй эмийн сан
  2. Сүхбаатар дүүрэг МИЭК – Төв эмийн сан
  3. Сүхбаатар дүүрэг Азифарм – Сүхбаатар эмийн сан
  4. Сүхбаатар дүүрэг Анхны нахиа эмийн сан
  5. Баянгол дүүрэг Гашуунбулаг эмийн сан
  6. Баянзүрх дүүрэг Гашуунбулаг фарм эмийн санг шалгаруулж даатгалын гэрээ байгуулсан юм. 

 

Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?