АНХ-ОТГОН: НУТАГТАА БАЙСАН БОЛ ХУВЬ ЗАЯА ХААШАА ЭРГЭХ БАЙСНЫГ ХЭЛЖ МЭДЭХГҮЙ

2020-05-02  

Шинэ коронавирусийн халдвар авч, Монгол улсад эмчлүүлж байсан Франц улсын иргэн Анх-Отгон / Монголчуудын өгсөн нэр/ бүрэн эмчлэгдэж өнөөдөр нутаг буцлаа.

Франц иргэн буцахын өмнө Монгол Улсын Засгийн газар, эмч нар, Монголын ард түмэнд маш их баярлаж, талархсанаа илэрхийллээ. ХӨСҮТ-ийн нийт хамт олонд баяр хүргэлээ. Эмчилж эдгээсэн Чинбаяр ахлагчтай, өөрт нь үйлчилсэн баг хамт олон талархал илэрхийллээ.

Анх-Отгон: “Монгол эмч нар намайг аварлаа. Хэрвээ би нутагтаа байсан бол хувь заяа хаашаа эргэх байсныг хэлж мэдэхгүй” гэжээ. Мөн би Монгол Улсаас вирусгүй, эрүүл болоод буцаж байгаагаа баталгаажуулж  Д.Нямхүү эмчтэй гар барьж, тэврэлдэн талархсанаа илэрхийлж байна гэсэн байна. 

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?