ДОХ-ЫН ДӨРВӨН ШИНЭ ТОХИОЛДОЛ ИЛЭРЧЭЭ

2020-05-13  

2020 оны дөрөвдүгээр сард Улаанбаатар хотод ХДХВ/ДОХ-ын дөрвөн шинэ тохиолдол илэрчээ. Ингэснээр улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 292 болж байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2020 оны эхний дөрвөн сард 12 мянга болж өмнөх оны мөн үеийнхээс 2125-аар буурчээ. Үүнд салхин цэцгээр өвчлөгч 60.6 хувиар, цусан суулгаар өвчлөгч 57.7 хувиар, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгч 67.2 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ. Харин мөөгөнцрөөр өвчлөгч 2.4 дахин, тэмбүүгээр өвчлөгч 38.8 дахин, трихомониазаар өвчлөгч 25 хувиар, гонококкт халдвараар өвчлөгч 14.2 хувиар тус тус нэмэгдсэн байна. Халдварт өвчнөөр өвчлөгчдийг халдварын замын төрлөөр авч үзэхэд, дөрөвдүгээр сарын байдлаар бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1613 болж өмнөх сараас 2.6 хувиар, амьсгалын замаар дамжих халдварын тохиолдол 441 болж 12.3 хувиар буурчээ. Харин цусаар дамжих халдварын тохиолдол 42 болж 20 хувиар, гэдэсний халдварт өвчин 141 болж 46.9 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм.

 

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?