ДАРААЧИЙН НЭЙМАР ЛИВЕРПҮҮЛД "БҮЖНЭ"

2020-05-18  

Шинээр гэрэлтэж эхэлж буй Бразилийн тоглогч Талаас Магног Английн хүчирхэг баг Ливерпүүл ангуучилж байна. Дөнгөж 17 нас шүргэж буй Таллес өнгөрсөн жил Васко багт гараагаа эхэлсэн ч , мэргэжилтнүүдийн хараанд өртсөн. Тэр нэгдүгээр багт дэвшихээс өмнө 16 насандаа Атлетико Мадрид багийн мэргэжилтний анхаарлыг татсан гэж Бразилийн хэвлэлд бичсэн. Таллес бол зүгээр нэг авьяаслаг тоглогч биш , Наймарын орыг залгах гайхалтай тоглогч юм гэж мэргэжилтнүүд бичиж байна. Тэрбээр 2019 онд, 17 наснаас доош насны ангиллаар Дэлхийн аварга болсон. 2018 оны ДАШТ-нд бэртлийн улмаас оролцож чадаагүй. Таллес өсөж буй, туйлын авьяастай, ур чадвар өндөртэй тоглогч. Солгой хөлтэй, хурдтай, техник өндөртэй, толгойгоороо ч сайн тоглодог нь туйлын аюултай гэж мэргэжилтнүүд дүгнэн бичиж байна. Ийм нэгэн чадварлаг тоглогч Ливерпүүлийн хамт цом харахад бэлэн болжээ.

Э.БАТАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
иргэн:талаас юмуу таллес юмуу батаа малаа бат юм уу батаа юмуу мал минь 2020-05-18
инженер:Бразилийн хөлбөмбөгийн Васко да Гама клубийн довтлогч Таллес Магну гэж зөв бичиж, нэрийг нь зөв дуудаарай. 2020-05-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?