Шинээр гэрэлтэж эхэлж буй Бразилийн тоглогч Талаас Магног Английн хүчирхэг баг Ливерпүүл ангуучилж байна. Дөнгөж 17 нас шүргэж буй Таллес өнгөрсөн жил Васко багт гараагаа эхэлсэн ч , мэргэжилтнүүдийн хараанд өртсөн. Тэр нэгдүгээр багт дэвшихээс өмнө 16 насандаа Атлетико Мадрид багийн мэргэжилтний анхаарлыг татсан гэж Бразилийн хэвлэлд бичсэн. Таллес бол зүгээр нэг авьяаслаг тоглогч биш , Наймарын орыг залгах гайхалтай тоглогч юм гэж мэргэжилтнүүд бичиж байна. Тэрбээр 2019 онд, 17 наснаас доош насны ангиллаар Дэлхийн аварга болсон. 2018 оны ДАШТ-нд бэртлийн улмаас оролцож чадаагүй. Таллес өсөж буй, туйлын авьяастай, ур чадвар өндөртэй тоглогч. Солгой хөлтэй, хурдтай, техник өндөртэй, толгойгоороо ч сайн тоглодог нь туйлын аюултай гэж мэргэжилтнүүд дүгнэн бичиж байна. Ийм нэгэн чадварлаг тоглогч Ливерпүүлийн хамт цом харахад бэлэн болжээ.
Э.БАТАА