МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООНЫ "СУПЕР ЦОМ " ҮЗЭГЧГҮЙ ЯВАГДАНА

2020-05-20  

 

Монголын Хөлбөмбөгийн Холбооны гадаа талбайн улирлын нээлтийн тоглолт өнгөрсөн жилийн "Мазала Дээд Лиг"-ийн аварга Улаанбаатар Сити болон "МХБХ-ны Цом"-ын аварга Хаан Хүнс Эрчим багуудын хооронд явагдахад бэлэн болоод байна.

Эрчим багийн хувьд өнгөрсөн жилийн "Хаан Хүнс" клубтэй нэгдэж "Хаан Хүнс Эрчим" нэрийн дор энэ жилийн өрсөлдөөнөө эхлүүлнэ. Харин тивийн тэмцээнд бэлдэж байсан ч КОВИД-19-ийн улмаас тоглолт нь цуцлагдсан "Улаанбаатар Сити" улирлын эхний сорилтоо гигантуудын эсрэг эхлүүлэхээр болоод байна.

Ердөө ганц тоглолтоор цомын эзнийг шийдэх өрсөлдөөн зургаадугаар сарын 02-ны өдрийн 18:00 цагаас МХБХ-ны ногоон талбайд явагдах бөгөөд багууд болон МХБХ-ны ажилчин, албан хаагчид УОК болон ЭМЯ-наас гаргасан зөвлөмж, зааврын дагуу тоглолтыг үзэгчгүй явуулах юм. Харин SPS суваг тоглолтыг шууд дамжуулах болжээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?