Нүүр   /  

ХӨРӨНГӨ ОРУУЛГЫН МЭДЭЭЛЛЭЭ 647 НЭР ДЭВШИГЧ МЭДҮҮЛЭВ

2020-05-21  

 

 

 

Авлигатай тэмцэх газраас Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг 2020 оны 05 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулан ажиллалаа.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт заасныг үндэслэн нийт нэр дэвшигчид хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлсэн эсэх талаарх лавлагааг Сонгуулийн ерөнхий хороонд 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүргүүлжээ. Мэдүүлгийн бүрдүүлэлтийн https://meduuleg.iaac.mn/ цахим системд Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн нэр дэвшигчийн мэдээллийг үндэслэн  13 нам, 4 эвсэл, бие даагч болох нийт 698 нэр дэвшигчийн ХОМ мэдүүлэх эрхийг цахим системд үүсгэснээс хуулийн хугацаа дуусахад 647 нэр дэвшигч буюу 92.6 хувь нь ХОМ-ээ гаргаж баталгаажуулсан, харин 51 нэр дэвшигч мэдүүлгээ гаргаж бүртгүүлээгүй байна.

Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг цахим сайтад байршуулах бөгөөд тухайн нэр дэвшигчийн орлого, хөрөнгийн байдалтай иргэд, олон нийт танилцах бүрэн боломжтой юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?