6 сарын 19-21 амралтын өдрүүдэд Астон Вилла эсрэг Шеффилд Юнайтед, Манчестер Сити эсрэг Арсенал-ийн бүтэн тойрог тоглолт болно.
Нийт 92 тоглолт болох ба эхний ээлжид уг дөрвөн баг тоглох юм. Бүх тоглолтууд хаалттай хаалганы цаана явагдах бөгөөд Sky Sports, BT Sport, BBC Sport болон Amazon Prime сувгуудаар шууд дамжуулагдах аж.
BBC Sport нь 1992 оны Премьер лигээс хойш анх удаа уг дөрвөн тоглолтыг шууд дамжуулж байгаа нь энэ билээ. Аюулгүй байдлын удирдамжийг засгийн газраас хараахан гаргаагүй байгаа бөгөөд коронавирусын эсрэг тасралтгүй тэмцсэн хэвээр байх юм.
Тоглолт гарах цагийн хуваарь:
Баасан: 20:00
Бямба: 12:30, 15:00, 17:30, 20:00
Ням: 12:00, 14:00, 16:30, 19:00
Даваа: 20:00
Мягмар, Лхагва, Пүрэв: 18:00, 20:00
Одоогоор тоглолт 7 сарын 25-ний бямба гаригт дуусна гэж төлөвлөж байгаа юм. Тоглолтын бүрэн улирал дуусахад нийт 6 амралтын өдөр ба гурван долоо хоногийн тойрог шаардлагатай юм.
Багуудын жагсаалтын хамгийн доор Bournemouth, Aston Villa болон Norwich City нар жагсаж байгаа бол хамгийн дээр 25 онооны зөрөөтэйгөөр Liverpool байгаа билээ. "Премьер лиг болон манай багууд хүсэл эрмэлзэлтэй, үнэнч дэмжигчидтэй болсондоо маш их бахархдаг" хэмээн Премьер лигийн гүйцэтгэх захирал Ричард Мастерс хэлжээ.
"Тоглолтыг аль болох олон хүний гэрт хүргэж чадах нь хамгийн чухал байна."
Цар тахлын улмаас Премьер Лигийг 3-р сарын 13-нд түр зогсоосон бөгөөд 3-р сарын 9-нд Лестер Сити 4:0-ээр Астон Вилла-г хожсоноор дууссан билээ.
Лигийн бүх тоглогчдыг шинжилгээнд хамруулсан бөгөөд нийт 2,752 хүн орсноос 12 хүнийн хариу эерэг гарчээ. Тоглолт эхлэх үед ч тоглогчид болон бусад ажилчдыг долоо хоногт хоёр удаа шинжилгээнд хамруулсаар байх ба хариу нь эерэг гарсан хэн бүхнийг тусгаарлах шийдвэр гарсан билээ.