Түлш ээ хэмнэх 10 арга

2020-06-15  
  1. Бага аяла

Таны машин хэсэг унтраалттай байж байгаад асах үедээ тодорхой хэмжээний түлшийг эхний 5 мил-д үрдэгийг та мэдэх үү? Шөнөжин унтраалттай байж байгаад асаасан ч, зогсоол дээр тавиад хэдхэн минутын дараа эргэж ирсэн ч адилхан. Тиймээс жижиг сажиг ажилдаа машинаа унаж гарахгүй байсан дээр байгаа биз. 

Мэдээж орой хүүхдүүдээ сургууль цэцэрлэгээс нь битгий ав гэж байгаа юм биш. Зүгээр л дэлгүүр орохдоо, өдрийн сонин авахдаа түлшээ битгий дэмий үрээрэй гэсэн үг. 

Free Car Animation, Download Free Clip Art, Free Clip Art on ...

  1. Түгжрэлээс зайлсхий

Түгжрэл дунд та машинаа асааж унтраах бүрт хөдөлгүүр дахин, дахин шинээр ачааллаж их хэмжээний түлшийг дэмий үрдэг. Ажиллаж байгаа хөдөлгүүрийг тэр чигт нь ажиллуулах нь асааж унтраахаас хамаагүй дээр. Хэрвээ та түлшээ хэмнэхийг хүсэж байгаа л бол түгжрэл дунд гацахгүй байхыг хичээгээрэй. Улаанбаатар хотын хувьд түгжрэлд дунд орохгүй байна гэдэг боложмгүй зүйл учраас Hybrid хөдөлгүүртэй машин унах нь түгжрэл дунд түлшээ бага үрэх хамгийн шилдэг арга. 

Beating the traffic jam | The Daily Star

   3.  Жингээ хас!

Яг л хүний бие оргазим шиг машин тань их ачаа зөөхийн тулд илүү их түлш хэрэглэнэ. Тэгэхээр хэрэгцээгүй ачаагаа гэртээ орхихийг зөвлөж байна. Ачаа дундаа төмөрлөг ихтэй хүнд ачаануудаа орхиорой. 

Fat Albert Sitting On Car - DesiComments.com

4. Алгуурхан хурдлах

Хурдаа нэмэх хамгийн шилдэг арга бол алгуурхан нэмэх шүү дээ. Огцом хурдлах нь мэдээж таны хөдөлгүүрт гэнэтийн ачаалал өгч түлш тань нүд ирмэх төдийд л дуусах болно. Хэрвээ та тэвчээртэй байж чадаагүй бол сар бүрийн түлш авсан билл тань таныг цочирдуулна гэдэгт итгэлтэй байна. 

Fast & Furious Animated Series Racing Onto Netflix | CarBuzz

5. Агааржуулагчаа унтраа

Жилийн турш цаг агаарт юу тохиолдож байгааг огт мэдэхгүй тухтай явна гэдэг сайхан л даа. Гэхдээ агааржуулагч ямар их түлш идэгийг мэдсэний дараа энэ талаар дахиж бодохоос гарцаагүй болно. Мэдээж түлш иддэг үзүүлэлт нь машин бүрт өөр, өөр байх л даа гэхдээ л түлшээ хэмнэхийг хүсч л байвал агааржуулагчаа унтаагаарай. 

6. Дугуйгаа хийлээрэй 

Хэрвээ таны дугуйн хий гарсан бол машин тань явахын тулд илүү их түлш зарцуулах болно. Тэгэхээр та хоёр долоо хоног тутам дугуйныхаа хийг шалгахад багахан цаг зарцуулаад түлшээ хэмнэж болно.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?