УРАЛДААНЫ ЕРТӨНЦӨД НЭРЭЭ МӨНХӨЛСӨН 10 ЭМЭГТЭЙ ЖОЛООЧ

2020-06-17  

Эмэгтэй хүмүүс ихэвчлэн энхрий ялдам, уянглаг хоолоотой, амттай хоол хийдэг, байнга загварлаг хувцас өмсдөг бол харин цөөн хэд нь бүхий л амьдралаа уралдааны зам дээр өнгөрөөдөг билээ. Тэд машиндаа ухаангүй хайртай, сайхан тэрэг унавал сэтгэл нь сэргэдэг мөн юу юунаас илүү машиныхаа хүч чадлыг сорих дуртай улсууд байдаг. Тэгвэл танд эдгээр гайхалтай эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон 10 бүсгүйн тухай хүргье. 

SARA CHRISTIAN

Тэрээр Nascar-ийн 1949 оны 6 сарын 19нд Чарлотт-ын хурдны зам дээр болсон хамгийн анхны урлдаанд оролцсон бөгөөд Nascar-ийн түүхэн дэх хамгийн эхний эмэгтэй уралдаанч юм. Түүний нөхөр Frank ч мөн Nascar-ийн уралдаанч байсан ба уг тэмцээнд 6р байранд орж байжээ. 

DENISE MCCLUGGAGE

Угтаа сэтгүүлч мэргэжилээр Сан Франциско хотод ажилладаг байсан түүний уралдааны замнал анхны спорт машин MG TC гээ авсан мөчөөс буюу 1950 оноос эхэлжээ. Тэр мэргэжлийн уралдаан тэмцээнд оролцохын зэрэгцээ New York Herald Tribune сэтгүүлийн газар спорт мэдээг нь хариуцан ажиллаж байжээ. Түүний гаргасан томоохон амжилтын тухайд 1961 оны Sebring-ийн GT төрлөөр нэгдүгээр байр, 1964 оны Монте Карло дахь уралдааны нэгдүгээр байрыг эзэлж байжээ. Тэр 1960 оы сүүлчээр уралдхаа больсон ч сэтгүүлчийнхээ ажлыг хийсээр байсан байна.

HELLÉ NICE

 Анхандаа тэр алдартай бүжигчин байсан бөгөөд Европ даяар аялан тоглолт хийдэг байв.  Hellé Nice гэдэг нь түүний тайзны нэр байжээ. Харамсалтайгаар 1928 онд осолд орж цаашид бүжиглэхээ больсон ч Autodrome de Montlhéry-д болсон Grand Prix уралдаанд нэгдүүгээр байрыг эзэлж уралдааны ертөнцөд цоо шинэ од болон мэндэлсэн билээ. Алдартай  Grand Prix машины эзэний жинхэнэ нэрийг Mariette Hélène Delangle гэдэг байв. Тэрээр  1931 онд Ettore Bugatti’-ийн багт элссэнээр  Bugatti-ийн хатан хаан гэдэг хочтой болсон билээ. 

JANET GUTHRIE

Тэр бол1979 оны NASCAR Winston Cup stock-ын уралдаанд  Indianapolis 500 унаж оролцсон эхний эмэгтэй юм. Түүний гаргасан амжилтын хувьд: Тэрээр 2006 онд эмэгтэйчүүдийн мотоспортын уралдаанд нэгдүүгэр байрыг эзэлсэн. 

SHIRLEY MULDOWNEY

“Хамгийн эрэлхэг эмэгтэй жолооч” хочоороо алдаршсан тэрээр Hot Rod холбооноос лиценз авч хамгийн шилдэг машинуудыг унадаг байжээ. Тэрээр 18 NHRA-ийн тэргүүн шагналыг хүртэж байсан ба 2003 онд тэтгэвэртээ гарсан байна. 

LYN ST. JAMES

Өөрийн кареерыг 1973 онд эхлүүлсэн тэр 1985 онд Нью Иорк хотноо зохиогдсон Watkins Glen-ы мэргэжлийн уралдааны төрөлд түрүүлсэн анхын эмэгтэй болсон. Мөн Indianapolis 500-ыг гарамгай эзэмшсэн 5 эмэгтэйн нэг байжээ. 2001 онд тэтгэвэртээ гарч “Амьдралаа удирд” нэртэй номоо бичиж хэвлүүлсэн байна. 

MILKA DUNO

1996 онд болсон Venezuelan GT аврага шалгаруулах тэмцээнд 2 дугаар байранд орсноор түүний кареер эхэлсэн гэхэд болно. Түүний дараагаар 2004 онд болсон Miami Grand Prix уралдаанд тэргүүн байр эзэлж олон улсын тэмцээнд ялалт үзүүлсэн эхний эмэгтэйгээр шалгарсан билээ. Дараагаар 2007 онд 24 цагийн Daytona-д хоёрдугаар байранд орсноор эмэгтэй уралдаачийн дээд хязгаарыг тогтоосон билээ. 

DANICA SUE PATRICK

Тэр бол онгорхой бүхээгтэй машин(formula )-ыг хашраагч байсан бөгөөд уг төрлийн уралдаанд томоохон амжилтуудыг үзүүлсэн байна. Жилээлбэл тэрээр 2008 оны Indy Japan 300-д тэргүүн байрийг эзэлж IndyCar төрөлд нэрээ дуурсгасаж чаджээ. Мөн 2009 оны Indianapolis 500-д 3 дугаар байранд орсон нь уг төрөлдөө  эмэгтэй хүний үзүүсэн хамгийн дээд амжилт болсон байна. Үүгээр ч зогсохгүй…  NASCAR Sprint Cup Series pole-д түрүүлсэн NASCAR-ын анхны эмэгтэй жолооч болжээ. 

MICHÈLE MOUTON

Тэр 1973 онд өөрийн Rally кареераа эхлүүлсэн бөгөөд туслах нисгэгч-ээс(жолооч) үндсэн нисгэгчийн суудалруу шилжижээ. Ийнхүү тэрээр Францын болон Европын эмэгтэйчүүдийн аврага шалгаруулах тэмцээнд тус тус тэргүүлж 1977 онд болсон Спайны Ралли тэмцээнд ялалт үзүүлжээ. Дараагаар 1981 онд болсон Ралли Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээнд түрүүлсэн эхний эмэгтэй уралдаанч болсон байна. 

ANNE HALL

Тэр бол Европ дахь 1950-1960 оны хооронд ид гялалзаж явсан уралдаанчдын нэг билээ. Тэр өөрийн эгчийн хамт уралдаж эхэлсэн бөгөөд тэдний авьяс чадал, эрэлхэг байдал тэдэнд “ Mewton-ы галзуу эгч дүүс” гэдэг хочийг өгчээ. 1953 онд тэд Лондонгийн Ралли-ийн тэмцээнд тэргүүлжээ. Дараагаар нь Монте Карло дахь, Новейг дахь, Голланд дахь Ралли уралдаануудад тус тус тэргүүн байрыг эзэлсэн байна. 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТАНД ЭНЭ ЖИЛИЙН УИХ-Н СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛСОН ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ?