ҮРЭВСЛИЙН ЭСРЭГ ДААВРЫН БЭЛДМЭЛ БОЛОХ DEXAMETHASONE ЭМИЙГ COVID-19 ХАЛДВАРЫН ХҮНДЭРСЭН ӨВЧТӨНҮҮДЭД ХЭРЭГЛЭХЭД ҮР ДҮНТЭЙ ТАЛААР МЭДЭЭЛЛЭСЭН

2020-06-17  

Үрэвслийн эсрэг дааврын бэлдмэл болох Dexamethasone эмийг COVID-19 халдварын хүндэрсэн өвчтөнүүдэд хэрэглэхэд үр дүнтэй талаар мэдээлсэн. Тус эмийн судалгааны тухай ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр нэмж тайлбар хийв.

Тэрбээр хэлэхдээ “Амьсгалын аппаратад орж, биеийн байдал нь хүндэрсэн өвчтөнүүдэд үрэвслийн эсрэг дааврын бэлдмэл Dexamethasone-ийг  хэрэглэхэд нас барах эрсдлийг 40-28 хувь болгож бууруулсан. Харин хүчил төрөгчийн хангамж шаардлагатай өвчтөнүүдийн нас барах эрсдлийг 20 хувиар бууруулсан байна.

Тодруулбал, Dexamethasone эм нь амьсгалын аппаратад орсон найман өвчтөн тутмын нэгийн амийг аврах боломжтой, харин хүчил төрөгчийн хангамж шаардлагатай 25 өвчтөн тутмын нэгийг аварна гэсэн судалгааны дүн гарчээ. Хэрвээ цар тахал анх эхэлснээс хойш уг эмийг зөвхөн хүндэрсэн өвчтөнүүдэд хэрэглэж байсан бол Их Британи улс л гэхэд 5,000 гаруй иргэнийхээ амийг аврах боломж байсан гэж судлаачид дүгнэсэн" гэв.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮНД СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙНА УУ?