30 ЖИЛИЙН ДАРАА АВАРГАЛЖ БУЙ ЛИВЕРПҮҮЛ БАГ ЦОМОО ӨРГӨХӨӨР ЯАРЧ БУЙ Ч КОРОНА ВИРУС СААД БОЛЛОО

2020-06-29  

Сүүлийн хоёр жилд Ливерпулийн алдар цуу дэлхий дахинд түгсэн. Аваргуудын Лигт 2019 онд түрүүлж, зургаа дахь цомоо өргөсөн. Дэлхийн клубуудын аварга баг болсон. Премьер Лигт аз дутаж, ганцхан оноогоор Манчестер Сити багт аваргаа алдсан. Гэвч энэ жил даагаа нэхэж, 7 тоглолтын өмнө Премьер Лигт түрүүлэх нь нэгэнт тодорхой болсон. Тэдний араас нэхэж буй Манчестер Сити баг ч бүх тоглолтондоо хожоод ч гүйцэж чадахааргүйгээр хол тасарсан, Ливерпүүл. Мэдээж Ливерпулийг аз түшсэн. Дор хаяж долоон тоглолтонд хожигдох, дор хаяж тэнцэх байсныг сүүлчийн нэмэлт цагт өөртөө ашигтайгаар эргүүлж чадаж байсан. Өөртөө итгэлтэй, эцсийн момент хүртэл тэмцэх чадвартай нь аваргын цомыг 30 жилийн дараа өргөхөд нөлөөлсөн гэж судлаачид дүгнэж буй.

Фэнүүд маань Ливерпүүлээс илүү ихийг хүлээж буй. Бид ч өнөөдрийн үзүүлж буй тоглолтоос ч илүүг үзүүлэхийг зорьж буй. Тоглогч бүрийн тоглолтыг гаргах нь дасгалжуулагч миний үүрэг гэж Клоп онцоллоо. Бид 30 жилийн дараа Премьер Лигийн аваргын цомыг өргөх гэж байна. Фэнүүд маань үүнийг гурван арван жил хүлээжээ. Дэндүү удаан. Харин бидний цом өргөх хугацаа цар тахлаас болж гурван сар хойшиллоо. Сүүлийн жилд Европын хоёр том цомыг өргөсөн бол, тун удахгүй 30 жил хүлээсэн Английн Премьер Лигийн аваргын цомыг өргөнө гэж тэрбээр нэмж хэллээ.

Ц.Батаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?