АНГЛИЙН ЦОМЫН АВАРГА ХЭН БОЛОХ ВЭ?

2020-06-30  

Премьер Лигийг Ливерпүүлд алдсан Челси, Арсенал, Манчестер Сити, Манчестер Юнайтед гэсэн дөрвөн баг Английн цомын аваргын төлөө шалгарсан. Манчестер Юнайтэд- Челси Манчестер Сити- Арсенал багууд шөвгийн дөрөвт учраа таарч буй. Тоглолт хуваарийн дагуу долдугаар сарын 18,19-нд болно. Үзэгчгүй цэнгэлдэх хүрээлэнд болно гэж Английн Хөлбөмбөгийн Холбооноос мэдэгдсэн. Харин ялсан хоёр баг нь аваргын цомын төлөө 2020 оны наймдугаар сарын 1-ний үдэш тоглох хуваарь гарчээ. Энэ жилийн хувьд Челси, Манчестер Сити багийн аль нэг нь аваргын цом өргөх болов уу гэх таамаглалыг мэргэжилтнүүд дэвшүүлжээ.

Лампардын удирдлага дор Челси дажгүй тоглолт үзүүлж буй. Английн Премьер Лигт 54 оноотойгоор дөрөвт эрэмбэлэгдэж буй. Гурав луу ч ахих боломжтой. Тэгснээрээ ирэх улиралд Аваргуудын Лигт тоглох эрхээ хадгалж үлдэнэ. Энэ жилийн Английн цомын аваргад ч түрүүлэх тун боломжтой багаар нэрлэгдэж буй. Английн том багуудтай хамгийн сайн тоглодог баг гэж мэргэжилтнүүд дүгнэж буй. Баг нь орчин цагийн урагшаа тэмүүлсэн динамичный тоглолт үзүүлж буй.

Ц.Батаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?