LEXUS-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ RAYMOND- TOYOTA LEXUS-ИЙГ ТАНИЛЦУУЛСАН МӨЧӨӨС Л ТЭНД АЖИЛЛАХЫГ ХҮССЭН

2020-07-06  

2017 онд Lexus компанийн ерөнхийлөгч болохоос өмнөх амьдралаа дурсвал? 

Би Манила хотын Lexus компанид ерөнхийлөгчийн туслах, эдийн засгийн ажилтан хийдэг байлаа. Ихэвчлэн компаниа хэрхэн сайжруулах вэ? Гэдэгт л төвлөрч ажилладаг. Дэлхий даяр хамтарч ажиллах компаниудыг хайна, гэрээ хэлцэл хийнэ. Компанид хийх шаардлагатай шинэчлэлт, өөрчлөлтүүдийг эрэлхийлнэ гэх мэт. 

Та ямар боловсролтой хүн бэ? 

Де Ла Салле их сургуулийг Механик инженерийн чиглэлээр төгссөн. 

Яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ? 

Би ер нь багаасаа л техник, технелогит сонирхолтой хүүхэд байлаа. Авто уралдаан, машин бол миний хамгийн дуртай сэдэв. Яаг яаж ажилладаг вэ гэдгийг нь мэдэхийг маш их хүсдэг. Мэдсэн зүйлээ найз нөхөд, ангийхандаа тайлбарлах маш дуртай байсан юм. 

Та ямар хоббитой вэ? 

Картинг, Ралли хоёр л юм даа (уралдаааны төрлүүд). Сүүлийн үед спорт зураг авалтад явах болсон. Бас бус цагаараа голф тоглодог. Ер нь би аль болох хөдөлгөөнтэй байхыг л хичээдэг гэх үү дээ. 

Таны хамгийн анхны ажил юу байсан бэ? 

Филиппин дахь Toyota Motor-ын үйлдэвт ажилын гараагаа эхлүүлж байлаа. 

Та Lexus компанийг ямар байлгахыг эрхэмлэдэг вэ? 

Би үр дүнд төвлөрч ажиллахыг хүсдэг. Хамтарч ажиллаж байгаа компани болон үйлчлүүлэгчдээ хамгийн шилдэг үйлчилгээг хүргэх нь миний туйлын зорилго. 

Таны бага насны мөрөөдлийн ажил юу байсан бэ? Яагаад? 

Toyota Lexus-ыг танилцуулсан мөчөөс л би тэнд ажиллахыг хүссэн. 20 гаруй жилийг Toyota-д өнгөрүүлсний дараа мөрөөдөл болсон газраа ажиллана гэдэг миний хувьд цоо шинэ даваа байсан. Toyota, Lexus хоёр маш ялгаатай. Хийж байгаа ажил, бүтээгдэхүүн нь гээд л. Lexus-д би маш олон шинэ юм сурсан гэж боддог. Жишээ нь энд бид үйлчлүүлэгтэйгээ маш ойр ажилладаг. Тэднийг бидний ажлын маш чухал хэсэг гэдгийг энд л би ухаарсан юм.

Та өөрийнхөө дуртай зүйлсээс хуваалцаач? Хоол, хөгжим, өнгө гэх мэт.

Би 1980-аад оны дуунууд сонсох дуртай. Техник технелоги яаж ч хөгжсөн би хуучны дуунууд сонссон хэвээр л байна. Тэр дундаа Queen хамтлагийн дуунуудад дуртай. Харин хоолны хувьд би Спани хоолонд дуртай. Бас төгс, ариуныг илтгэдэг цагаан өнгөнд дуртай. 

Амьдарлаас авсан хамгийн том сургамж? 

Нэг гаргасан алдаагаа хэзээ ч бүү давт. 

Таны хэлэх дуртай үг? 

Шаргуу ажилладаг хүнийг амьдрал шагнадаг. 

Бусдад өгөөмөр ханддаг хүн ивээгддэг. 

Эрүүл мэнд бол дээд хөрөнгө. 

Lexus компанийн өмнө тавьсан таны зорилго юу вэ? 

Хамгийн тансаг бөгөөд үнлэгдсэн автомашины брэнд болох. 

Таны өмнө тулгарч байгаа хамгийн том сорилт? 

Бизнесээ өргөжүүлэх. 

Та голф тоглоогүй үе дээ юу хийх дуртай вэ? 

Гэр бүлдээ цаг зарцуулах дуртай. Гэрийхэнтэйгээ буйдан дээрээ суугаад кино үзэх эсвэл салхинд гарах хамгийн сайхан. 

Таны хамгий дуртай Lexus-ын загвар? 

The Lexus ES 350.

Авто салбарт хөл тавьж байгаа нялх ногоонуудад хандаж хэлэх үг? 

Юун түрүүнд чамд энэ салбарт ажиллах чин хүсэл эрмэлзэл байх ёстой. Дараагаар нь чи суурь мэдлэгтэй байх нь чухал. Машин хэрхэн ажилладаг тухай ямарч ойлголтгүйгээр ажилд орох нь боломжгүй. Технелоги бол ирээдүй. Бусдаасаа илүү гарья л гэж бодож байвал энэ талаар маш их мэдээлэл, мэдлэг цуглуулаарай. Мөн ажлын байраа сонгохдоо чамд өсөж дэвжих боломж олгохуйц глобал компани сонгох нь чухал. 

Танд ажлаа хүлээлгэж өгөхөөсөө өмнө ноён Isla юу гэж захьсан бэ? 

“Би энэ компанийн өдий зэрэгт хүргэж гэж олон жилийг зарцуулсан, тиймээс гуйж байна үйлчлүүлэгчиддээ анхаарал халамж тавьж байгаарай.”

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?