Зургадугаар сард Премьер Лиг үзэгчгүйгээр дахин эхэлсэн. -Нийтдээ 5 тойргийн тоглолтод 3 гоол оруулж, 11 метрийн торгуулийн хоёр цохилтыг багтаа авчирсан Америкийн залуу од Пулисич шилдэг тоглолт үзүүлж байна. Челси баг түүний ачаар ч гуравдугаар байранд дэвшсэн гэж Челси багийн дасгалжуулагч Лампард тамирчнаа үнэллээ.
Английн Лиг өндөрлөхөд ердөө л 4 тойрог үлдсэн. Өчигдрийн гурван тоглолтын дүнг танилцуулья.
Ливерпуль, Манчестер сити багууд ээлжит ялалтаа байгуулсан. Харин Бурнлей энэ тойрогт ялалт байгуулснаар Тоттенхэмийн өмнө орж дэвшлээ. Ингэснээр Тоттенхэм баг ирэх улиралд Аваргуудын Лигт оролцох боломжоо алдах нь тодорхой болж эхэллээ.
Э.Отгонжаргал