МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД ИРЭХ УЛИРАЛД АВАРГУУДЫН ЛИГТ ЗОДОГЛОНО..

2020-07-20  

Маш хүнд нөхцөлөөс Манчестер Юнайтед баг гарч чадлаа. Лиг өндөрлөхөд хоёрхон тойрог үлдсэн ч Манчестер Юнайтед баг Премьер Лигт эхний дөрөвд үлдэх боломжоо хадгалж үлдлээ. Багтаа Португаль хагас хамгаалагч Фернандесийг солилцоогоор авч чадсан нь маш чухал нөлөө үзүүллээ гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Тэрбээр хорио цээр тавьснаас хойш тоглолтод оролцож 2 гоол оруулж, 5 гоолын дамжуулалт өгч, багийнхаа дараалсан ялалтад нөлөөлсөн байна. Дээр нь Погба энэ улирлыг дуустал багтаа хүчин зүтгэх болсон. Тэрбээр мөн л 2 гоол оруулсан.

Нэг тоглолт дутуу боловч өмнөө эрэмбэлэгдсэн Лэйстэр Сити багтай оноо тэнцсэн. Долдугаар сарын 27-нд тойргийн хамгийн сүүлийн тоглолтыг Лэйстэрийн талбайд хийнэ. Энэ бүхэн нь уруудаж буй Лэйстэр, өгсөж буй Манчестер Юнайтед багийн ирэх улиралд Аваргуудын Лигт хэн нь тоглохыг шийдэх гал гарсан тоглолт болно.

                                                                                                                                                                                                                                                                                  Э.ОТГОНЖАРГАЛ

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?