КЛОПП: ЯГ ЗУЛ САРЫН БЭЛГЭЭ АВАХААР ХҮЛЭЭЖ БУЙ МЭТ ДОГДОЛЖ БАЙНА

2020-07-23  
Аваргын болзлоо хангачихаад дэндүү удаан хүлээх амаргүй юм. Аваргын болзол хангаад нэг сар гаран боллоо. Одоо бол ердөө ганц л тоглолт хийх үлдсэн. З7-р тойрогт Английн хүчирхэг багийг 5:3 -аар буулган авч, фэнүүдээ дахин баярлууллаа. Хүлээнэ гэдэг бол догдлол юм гэдгийг мэдэрч байна. Яг л Зул сарын бэлгээ тэсэн ядан хүлээж буй хүүхэд шиг сэтгэл догдолж байна. Энэ бэлэг маань зүгээр ч нэг бэлэг биш. Дэндүү онцгой бэлэг гэж хэлж болно. 30 жилийн дараа Аваргын цомыг дахин өргөхөөр зэхэж байна. Ийм амжилт гаргасан залуучуудаасаа үнэхээр бахархаж байна.
Английн Премьер Лигт Ливерпулийг удирдах болсон дөрөв дэх улиралдаа багаа аварга болгож чадсан 53 настай герман мэргэжилтэн ингэж хэллээ. Тэрбээр өнгөрсөн улиралд Аваргуудын Лигт багаа түрүүлүүлж чадварлаг менежер гэдгээ баталсан.
 
Э.ОТГОО
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮНД СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙНА УУ?