АНГЛИЙН ТОП-4 БАГ ИРЭХ УЛИРАЛД БҮГДЭЭРЭЭ АВАРГУУДЫН ЛИГТ ХҮЧ ҮЗНЭ

2020-07-27  

Энэ бол ирэх улиралд Европын цомын тэмцээнд хүч үзэх Английн топ багууд. Эхний дөрөвд эрэмбэлэгдсэн Ливерпуль, Манчестер Сити, Манчестер Юнайтэд, Челси багууд Аваргуудын Лигт өрсөлдөх эрхээ халаасалсан бол, ЛэйстэрСити, Тоттенхэм багууд Европа Лигт хүч үзэх боллоо.

 

Лэйстэр Сити багт Аваргуудын Лигт өрсөлдөх боломж сүүлийн мөч хүртэл байсан. Тэд улирлын гараагаа тун давгүй эхлүүлж, тэргүүлэгчдийн эгнээнд жагсаж байсан ч хоёрдугаар тойрогт суусан. Сүүлийн хэдэн тоглолтын тааруухан тоглосон учир хүснэгтийн тавд бичигдсэн амжилтаар Лигийг өндөрлөлөө. Сүүлчийн тойргийн тоглолтдоо гол өрсөлдөгч Манчестер Юнайтедийг хожиж чадсан бол Аваргуудын Лигт тоглох эрхийг авах байв. Харин Манчестер Юнайтед баг тэдэнд тийм боломж олгосонгүй.

 

 

 

Харин Челси баг талбай дээрээ Волф-ыг хүлээн авч, хожил байгуулж, чухал 3 оноог халаасалснаар ирэх улиралд Аваргуудын Лигт тоглох эрхээ баталгаажууллаа. Аваргуудын Лиг гэдэг бол Европын топ багууд оролцохыг хүсэн мөрөөддөг хөлбөмбөгийн багийн Олимп гэж ойлгож болно.
 
Ц.БАТАА
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?