ХАГАС ХАМГААЛАГЧ ВИЛЛИАН ЧЕЛСИГ ОРХИНО

2020-07-29  
2013 оноос хойш Челси багийн төлөө 63 гоол оруулж, 62 гоолын дамжуулалт өгсөн Бразил хагас хамгаалагч Виллианыг Арсенал, Тоттенхэм, Манчестер Юнайтед багаас гадна Европын клубүүд сонирхож буйгаа илэрхийлсэн байна. - Виллианы гэрээ тун удахгүй, наймдугаар сард дуусна. Гэхдээ гэрээгээ 2022 он хүртэл сунгахаар хоёр тал ажиллаж буй. Премьер Лиг өндөрлөсөн ч Аваргуудын Лигийн хасагдах шатны хариу тоглолт хүлээж буй. Эхний тоглолтонд талбай дээрээ 0:3-аар Германы аварга Байер Мюнхен багт хожигдсон учир тун хариуцлагатай хариу тоглолт хийхэд Виллиан оролцоно гэж багийн дасгалжуулагч Франк Лампард Ску спортод ярилцлага өгөхдөө хэлсэн байна.

Одоогоор 31 настай Бразил хагас хамгаалагчийн төлөө Английн топ 4 баг өрсөлдөж буйгаа илэрхийллээ. - Мэдээж гэрээ хэлцэл чухал. Яаж үнэлэх вэ?гэдэг нь харгалзах зүйлийн нэг. Бусад клубээс ирүүлж буй саналаас давсан нөхцөлийг тавьтал клубтээ үлдэнэ гэж Виллиан өөрийнхөө байр суурийг илэрхийллээ.
 
Э.ОТГОНЖАРГАЛ
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?