ЛИВЕРПУЛЬ -АМАН ХҮЗҮҮДНЭ ГЭЖ ТААВАРЛАСАН. ТЭГТЭЛ ТҮРҮҮЛЧИХЛЭЭ

2020-07-29  

Манчестер Сити багийг дараалан гурав түрүүлж Хэт трик хийхээс зайлуулсан багаар Ливерпуль багийг нэрлэж буй.
ЮУ БОЛОВ: ИНГЭХЭД;
Хоёрт орно гэж тооцоолж байсан Ливерпуль баг өмнөх хоёр улирлын аварга Манчестер Сити багийн аваргын ялагдашгүй цувралыг тасалж, 38 тойрогт 32 ялалт байгуулж, 18 оноогоор илүүрхэн аваргын цомыг өргөсөн. Тэд гараанаасаа л тасарсан.
 
МАНЧЕСТЕР СИТИ ТҮРҮҮЛНЭ ГЭЖ ТААСАН. ГЭТЭЛ ХОЁРТ ОРОВ
 
 
Амжилтандаа ханаж цадав уу, Гвардиолла? Тийм гэж бодохгүй байна. Хоёр дараалан Премьер Лигт түрүүлсэн Гвардиолла шиг дасгалжуулагч гуравдахиа түрүүлж, гурав дарааалан түрүүлж байсан Манчестер Юнайтэд( хоёр удаа), Ливерпуль, Арсенал, Хаддерсфийлд Тоун багийн амжилтыг давтахыг хүсэж байсан нь ойлгомжтой.
ЮУ БОЛОВ, ГЭВЧ...
Манчестер Сити баг 102 буюу хамгийн олон гоолыг оруулж, хамгийн олон цохилт хийж, хамгийн олон дамжуулалт өгч, хагас хамгаалагч Кевин Де Бруйн нь Лигийн шилдэг тоглогчоор шалгарсан ч тэд Ливерпуль багаас 18 оноо дутаж, аман хүзүүдлээ.
 
МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД ТАВД ОРНО. ГЭТЭЛ ГУРАВДУГААРТ ЖАГСЛАА

 
Английн Премьер Лигт багууд эхний дөрвөн байрны төлөө үзэлцдэг. Энэ улиралд Манчестер Юнайтед баг эхний дөрөвт багтах ямар ч шаансгүй гэсэн тооцоо судалгаа гарсан байсан. Гэвч Солкжайер боломжгүй зүйлийг боломжтой болгосон. Тэр багаа нэг хүн шиг базаж, нэг цэгт төвлөрүүлж чадсан.
ЮУ БОЛОВ, ИНГЭХЭД:
Хоёр оны зааг дээр Манчестер Юнайтед баг сая тавд ордог Лэйстэр Сити багаас 14 оноо хоцорч явсан. Гэвч он гараад үлдсэн 14 тойрогт нэг ч ялагдалгүй урагшилсан. Оноогоо цуцлуулж, улмаар урдаа эрэмбэлэгдэж байсан Тоттенрэм, Челси, Лэйстэр Сити багийг " идсэн". Үр дүнд нь гуравдугаарт эрэмбэлэгдэж, ирэх улиралд Аваргуудын Лигт зодоглох эрхээр шагнууллаа.
 
ЧЕЛСИ ДӨРӨВДҮГЭЭРТ ОРНО ГЭВ, ТҮҮГЭЭРЭЭ Л БОЛЛОО

 
Франк Лампард өмнө нь тоглож байсан багтаа мөрөөдөл дүүрэн ирсэн. Гэвч гол довтлогч Эдэн Хазард багаа орхин "Реал Мадрид" багийг зорьсон. Франк яаж ч чадалгүй хоцорсон. Энэ бол нөхөхийн аргагүй тийм орон зайг Челси багт үүсгэсэн.
ЮУ БОЛОВ, ТЭГЭЭД;
Залуу тоглогч, ахмад тоглогчийн аль алиных нь найдвар нь Франк Лампард өөрөө болсон. Бүгд л түүн лүү харж байсан. Хууччуулаас Оливер Жирард үлгэрлэж, багынхаа хана тулгуур нь болсон. Үр дүнд нь тооцсон ажилтандаа хүрч, Аваргуудын Лигт зодоглох болов. Английн холбооны цомын аварга шалгаруулах тэмцээний финалд ч шалгарсан.
 
Үргэлжлэл бий.
Ц.БАТАА
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮНД СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙНА УУ?