ТИВ ТИВЭЭ ТОЛГОЙЛЖ БУЙ ОДОН БӨМБӨГЧИД

2020-07-30  

НЭГ: фАН ЗЭ ДОН ( Хятад -Ази тив)

The 23 настай, хятад теннисчин Фан Зэ Дон эрэгтэй нэгбүрчилсэн төрлийг ранкаараа энэ оноос тэргүүлж эхэлсэн. Дэлхийн теннисчидийг толгойлж буй Фан Зэ Дон 2012 онд, 15 насандаа Хятадын шигшээ багт уригдсан авьяас чадвар нь багаасаа тодорсон тоглогч юм. Тэрбээр Дэлхийн цомын аваргад 2016, 2018, 2019 онд манлайлсан. Тив, дэлхий, Олимпийн аваргаас медаль зүүж байсан түүнийг домогт их аварга Ма Лонгтой дүйцүүлэн бичих нь олонтаа.

ХОЁР: ХУГО КАЛДЕРОНА ( Бразил-Латин Америк)
 
 
Хуго Кальдероны нэр алдар нь 2016 оны Бразилийн олимпоос сонсогдож эхэлсэн түүхтэй. Латин Америкийн одон бөмбөгчдийн дундаас Кальдерона анх удаа дэлхийд эхний топ-10 теннисчиний нэгээр нэрлэгдсэн. Тэрбээр 2018 оноос өнөөдрийг хүртэл дэлхийн чансааны зургаад эрэмбэлэгдсэн хэвээр. Кальдероны онцлох амжилтаас цухас дурьдвал: 2018 онд, Инчоны ОУШТХ-ны Гранд Финалын тоглолтын шилдэг наймд Фан Зэ Доныг буулган авсан амжилтыг дурдахад хангалттай. Мөн 2016 оны Рио-гийн зуны олимпод улс үндэстнээ төлөөлөн оролцсон. Тэрбээр Латин Америк тивийг тэргүүлж буй.
 
ГУРАВ: МАТИУС ФАЛК( Швед -Европ тив)
 
 
Матиус Фалк одоогоор дэлхийд чансаагаараа есдүгээр байранд эрэмбэлэгдэж буй. Тэрбээр Унгар улсад, 2019 онд зохиогдсон Дэлхийн АШТ-ий финалд шалгарч, мөнгөн медаль хүртсэн өнөө цаг үеийн шилдэг тоглогчийн нэг. Тэрбээр герман, Австри, Португали, Франц зэрэг өндөр ур чадвартай европ тоглогчдыг хөгшин европод тэргүүлж буй. Матиус Флак нь багийн хамт 2018 оны Хамстаг хотод зохиосон Багийн ДАШТ-ээс медаль хүртэж байсан. Хувийн амжилтаар олон улсын бусад тэмцээн уралдаанаас цаөнгүй медаль хүртэж байсан Швед улсынхаа нэрийг тив, дэлхийд өргөж буй чадварлаг тоглогч.
 
ДӨРӨВ: АРУНА КУАДРИ ( Нигер -Африк тив)
 
 
Аруна Куадри бол Африк тивийн нэрийн хуудас, ширээний теннисний ертөнц дэх Африк тивийн тод нүүр царай юм. Тэрбээр дэлхийн чансаанд 20-д эрэмбэлэгддэг. Энэ бол тус тивийнхний түүхэндээ эзэлж буй хамгийн дээд амжилт. Тэрбээр 2018 онд, 31 насандаа Coast Commonwealth Games -ийн аварга болсон явдал юм. Аруна нь 2012 оны Лондон, 2016 оны Рио-гийн зуны олимпод амжилттай оролцсон. Тэрбээр Рио-зуны олимпод шилдэг наймд үлдсэний төлөө Нигер улсын оны шилдэг тамирчин шагналыг хүртсэн.
 
ТАВ: КАНАК ЖХА ( АНУ-Хойд Америк)

 
Канак Жка бол өөрийн тивээсээ хамгийн өндөр рейтингтэй залуу тоглогч юм. АНУ-даа онцгойрсон Канак нь дэлхийн чансааны 27-д эрэмбэлэгдэж буй ирээдүйтэй тоглогч. Тэр дөнгөж 20 насандаа АНУ-ын аварга болж, улсаа төлөөлөн Рио-зуны олимпод оролцсон байдаг. 2018 онд, Буэнос Айрес хотод зохиосон Залуучуудын Олимпийн Наадмын нэгбүрчилсэн төрөлд түрүүлсэн нь түүний үзүүлсэн анхны томоохон амжилт гэж тэмдэглэгдсэн. Тэрбээр яг одоогоор АНУ-даа Кай Зангийн ард, хоёрдугаарт бичигддэг ч, дэлхийн чансаагаараа түүнээс 90-ээр урагш бичигдэж буй тул тивээ аргагүй тэргүүлэх болсон.
 
ЗУРГАА: ШУ ШЕМИНГ (Австрали -Номхрйн далайн орнууд)
 
 
Тэр яг одоогоор чансаагаараа 98-д эрэмблэгдэж буй. Шу Шеминг тэгснээрээ дэлхийн шилдэг 100 тоглогчийн нэрсэнд анх удаагаа багтсан Номхон далайн орны тоглогч болж түүхэнд тэмдэглэгдсэн. Тэрбээр Австрали бол Номхон Далайн орнууд дундаа рэйтингээрээ тэргүүлж буй. Түүний анхны амжилт 12 насанд нь ирсэн. Тэрбээр Олон улсын чанартай хүүхдийн нэжгээд тэмцээн уралдаанд амжилттай оролцож нэг бус медаль хүртэж тамирчны гараагаа эхлүүлсэн. 2018 оны есдүгээр сард тэрбээр дэлхийн чансаанд 66-д бичигдсэн нь түүний дээд амжилт байв. Өдгөө 26 настай тэрбээр 2014 онд Глазгов хот, 2018 онд Gold Coast Commonwealth Games-т ганцаарчилсан төрөлд, Рио-2016 зуны олимпод Австралийн үндэсний багтайгаа хамт амжилттай оролцсон байдаг.
 
Э.ОТГОНЖАРГАЛ
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?