БАТСУУРЬ : ЗААНЫ ЭНТЭЙ АНАР ХАРЦАГЫГ ДАВЖ УРАМ ОРСОН

2020-07-30  

Энэ жилийн наадмаар улсын цолонд л хүрчих юмсан гэж зорьж, бэлтгэлээ базаасан. Ялангуяа дөрвийн даваанд зааны энтэй, хүчтэй харцага Анарыг давж урам орсон. Тавын даваанд миний ижил улсын цол горилж байсан хүчтэй арслан Сандагдоржтой тунаж давснаар улсын цолонд хүрэх хүсэл мөрөөдлөө биелүүлсэн. Зургаагийн даваанд улсын начин цолоо баталсан Орхон баяр начинд амлуулж, давснаар цолоо ахиулж, харцага цол хүртсэн. Долоогийн даваанд энэ наадмын түрүү бөх Бүрэнтөгсөд өвдөг шороодсон. Наадам сайхан боллоо гэж улсын наадамд анх удаа 6 давж, харцага цолонд хүрсэн Батсуурийн Бат-Орших Control.mn-д тодруулга өгөхдөө онцоллоо.

Саяхан Баянхонгор аймагт Бат-Оршихын харцага цолны найр болсон байна.

 

Улсын харцага цолонд хүрсэн Бат-Оршихын амжилтыг үнэлж Баянхонгор аймгийн Богд сумын нутгийн зөвлөлөөс Бат-Оршихын харцага цолыг “Тоёота Ланд Круйзер-200” автомашинаар мялаалаа.
 
 
Ц.БАТАА
 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?