ДАРХАН АВАРГА ЦЭРЭНТОГТОХ: БИ АРСЛАН ЦОЛОНД ХҮРЧ БАЙЖ ЗУРГААГИЙН ДАВААНЫ ТУНААНААС ГАРЧ БАЙВ

2020-07-31  

 

Хоёр Мөнх аваргын эрин үед хайчнаас мултрах хэр баргийн аавын хүү байгаагүй . Даваа бүр хүнд байсан. Би чинь заан цол авч байж тавын давааны тунаанаас, арслан болж байж зургаагийн давааны тунаанаас сая нэг мултарч билээ. Голдуу л Дамдин, Мөнхбат, Баянмөнх аваргууд ам авна. Тухайн үед ид гарч ирж байсан Хадаатай . юм уу, эс бөгөөс хэн нэгэнтэй нь тунаанд үлддэг байж билээ. Гэтэл анх удаа Дамдин аварга долоогийн даваанд намайг амласан. - Би чамайг тунаанаас гаргая. Нүд чинь бүлтгэнээд хэцүү харагдах юм. Даваа бүрт тунах амаргүй, зовлонг нь би сайн мэднэ. Харин чи хөгшин хүн амалж байна гээд гэнэдэв дээ, цаашид сайн барилдаарай гэж хэлчихээд яваад өгч билээ. Ингэж урам хайрлаж, тунаанаас гаргаж өгсөний хүчинд анх удаа наадамд түрүүлсэн. Хэдийгээр долоогийн давааны тунаанаас гаргасан ч намайг Мөнх аварга хүлээж байсан. Цагийг эзэлсэн хоёр аваргыг найм, есийн даваанд дараалан хаяж анхны түрүүгээ авсан. Гэхдээ л залуу бөхийг тунаанаас гаргана гэдэг бол аугаа их монгол ухаан.

 

Т.ОРГИЛ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?