Нүүр   /  

АШИГТАЙ АЖИЛЛАСАН НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУД 368,8 САЯ ТӨГРӨГИЙГ НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛНЭ

2020-08-03  
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнгөрсөн баасан гарагт хуралдсан билээ. Уг хуралдаанаар нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын ашиг орлогын хуваарилалт тогтоох тухай  асуудлыг хэлэлцсэн юм. Нийслэлийн хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нийт 32 үйлдвэрийн газар үйл ажиллагаа явуулснаас нийслэлийн төсвийн санхүүжилттэй 15 төсөвт үйлдвэрийн газар , өөрийн  үйл ажиллагааны орлогоор санхүүждэг 17 аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байна. Үүнээс  15 үйлдвэрийн газрын үйл ажиллагаа хэвийн, хоёр үйлдвэрийн газар нь менежментийн хувьчлалын жагсаалтад орсон байна. 2019 онд үйл ажиллагаа явуулсан  17 орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрууд нь нийт 268,9 тэрбум төгрөгийн орлого олж, 304,4 тэрбум төгрөгийн зардал гарган 35,5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Дээрх  дүнгээс харахад орлогын төлөвлөгөө 102,1 хувийн биелэлттэй, зардал 2,6 хувиар хэмнэгдэн, алдагдлын хэмжээ зорилтот түвшнээс 10,4 тэрбум  төгрөгөөр буюу 22,8 хувиар буурсан байна. Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой найман үйлдвэрийн газар  нийт 370,6 сая төгрөгийн цэвэр ашигтай , есөн үйлдвэрийн газар нийт 35,8 тэрбум төгрөгийн алдагдалтай байна. Алдагдалтай гарсан газруудын тухайд элэгдлийн зардал өндөр гардаг гэдгийг  хуралдааны үеэр онцолж байсан юм.
Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газруудын алдагдлыг бууруулж, цаашид ашигтай ажиллуулах тал дээр анхаарч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгов.
Улмаар ашигтай ажилласан орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот долоон үйлдвэрийн газрын цэвэр ашгаас нийслэлийн төсөвт нийт 368,8 сая төгрөгийг төвлөрүүлэхээр тогтлоо.
 
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?