Нүүр   /  

НИЙСЛЭЛ ДЭХ ГУРВАН ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХААР БОЛЛОО

2020-08-06  

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн  хуралдаанаар гурван газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Тодруулбал ус хангамжийн Баруун  шинэ эх үүсвэр, ус цэвэршүүлэх байгууламж барих газар, Туул-Сонгино усны нөөцийн цогцолбор  төслийн газар, Улаанбаатар хотын Ус цаг уур, орчны шинжилгээний төсвийн шинжилгээний ажиглалтын талбайн газар зэрэг гурван газрыг тусгай хэрэгцээнд авахаар тогтов.

Ус хангамжийн Баруун  шинэ эх үүсвэр, ус цэвэршүүлэх байгууламж барих  төслийг АНУ-ын Мянганы Сорилтын сангийн 350,0 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлнэ. “Улаанбаатар хотын ус хангамжийг цогцоор сайжруулах төсөл” 2019-2024 он хүртэл  таван жилийн хугацаатай хэрэгжүүлэх төсөл юм.

Туул-Сонгино Усны нөөцийн цогцолбор  төслийн тухайд уг төслийг УИХ-ын 2015 оны 41 дүгээр тогтоолоор “Монгол улсын  хөгжлийн бодлогын дунд хугацаанд хэрэгжүүлэх “Дэд бүтцийн томоохон төсөл” нэртэйгээр хэрэгжүүлж байгаа УИХ-аас батлагдсан Засгийн газрын төсөл юм. Төслийг Улаанбаатар хотын төвөөс 25 км зайд , Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?