ЕВРОПЫН ХӨЛБӨМБӨГИЙН ЦОМЫН ТЭМЦЭЭНҮҮДИЙГ НЭГ МИНУТ ДУУГАА ХУРААСНЫ ДАРАА ЭХЛҮҮЛНЭ

2020-08-04  

Аваргуудын лиг болон Европын лигийн тэмцээн бүр эхлэхийн өмнө оролцогчид коронавирусний цар тахлын улмаас нас барсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн нэг минут дуугаа хураах болно гэж Европын хөлбөмбөгийн холбооны /УЕФА/ хэвлэлийн алба мэдээлжээ.

Цар тахлын улмаас 3 дугаар сард түр зогсоосон Аваргуудын лиг болон Европын лигийн тэмцээнүүд энэ сарын 7 болон 5-нд тус бүр эхлэх юм. Тоглогч бүрийн богино ханцуйтай цамцан дээр эх хэлээр нь “Баярлалаа” гэсэн бичиг байх бөгөөд энэ нь хөлбөмбөгийн тоглолтуудад эргэн орох боломжийг олгож, хүчин чармайлт гаргасанд нь тэмцээнийг зохион байгуулагчдад талархаж буйн илэрхийлэл аж.

“Тэмцээнүүд эхлэх гэж буйд би баяртай байна. Бид өөрсдийгөө золиослон байж тоглолтуудыг эхлүүлэх боломжийг олгосон хүмүүсийг мартах ёсгүй” хэмээн Европын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Александр Чеферин мэдэгдсэн байна. 

ЭХ СУРВАЛЖ: TASS

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?