ЕВРОПЫН ГИГАНТ "РЕАЛ МАДРИД" БАГ АВАРГУУДЫН ЛИГИЙГ ОРХИЛОО

2020-08-08  

Аваргуудын Лигийн 13 удаагийн аварга Реал Мадрид баг өрсөлдөөнөөс дэндүү эрт хасагдлаа. Испанийн аварга "Реал Мадрид" баг Английн дэд аварга Манчестер Сити багт хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 4:2-оор ялагдаж Аваргуудын Лигийг 2020 оны 8-р сарын 8-ны өдөр орхилоо.

 

Бид энэ улиралд 4 финалд тоглоно. Түүний эхлэл өнөөдрийн тоглолт болно. Бид таван сарын өмнө талбай дээрээ хожигдсон. Гэхдээ тоглолт дуусаагүй. Манчестер Сити багаас даагаа нэхэх талбай, талбай дээр нь хожих зорилготой бид ирсэн. Дараагийн шатанд шалгарахын тулд хоёр гоол оруулахад л хангалттай. Бензема, Эден Хазард нар үүнийг хийж чадна гэж тоглолтын өмнөх өдрийн Хэвлэлийн бага хурлын үеэр Зинадин Зидан хэлсэн.

 

Би ямар ч тохиолдолд энэ цагийг хүртэл "Реал Мадрид" багийн дасгалжуулагч. Миний ирээдүйн тухай асуух нь илүүц гэж бодож байна. Бид хамгийн түрүүнд амрах болно. Ирэх улиралдаа бэлдэх үлдлээ. Мэдээж, гунигтай байна. Хожигдлоо. Хасагдлаа. Бид аргагүй сайн багт ялагдсанаа хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Энэ бол хөлбөмбөг. Бидэнд боломж байсан. Гоолын хэд хэдэн боломжийг ашиглаж чадсангүй. Бүхэлд нь дүгнэвэл Реал Мадрид баг энэ улиралд 95 хувийн амжилт үзүүллээ. Ла Лигт түрүүллээ. Бид өөрийн гаргасан амжилтандаа сэтгэл хангалуун байж сурах хэрэгтэй гэж Зинадин Зидан Аваргуудын Лигээс хасагдсаны дараах Хэвлэлийн бага хурлын үеэр дүгнэж хэллээ.
Бид Аваргуудын Лигт түрүүлэхийг зорьж буй. "Реал Мадрид" багийг хожсон нь эхний л алхам. Үүнд сэтгэл ханаж чадахгүй. Тэгвэл бид том зорилгоо биелүүлж чадахгүйд хүрнэ. Тиймээс баярлах биш, хийх ёстой зүйлээ хийлээ. Хэрвээ та цом өргөхийг хүсэж л байвал учраа таарах европын том багуудыг бүгдийг нь шил дараалан сөхрүүлэх ёстой. "Реал Мадрид" шиг хүчирхэг багийг дараалан хожно гэдэг бол маш чухал. Зинадин Зидан, түүний баг хэзээ ч play-off-оос хасагдаж байсан түүхгүй. Тэд маш чадварлаг, бүр тоглогч бүр нь. Түүнийг та бүхэн анзаарсан байх. Бид өөрийн тоглолтыг тэдэнд тулгасан. Өөрийн эрхгүй алдаа гаргахад хүргэсэн. Түүний үр дүнд бид гоодсон. Гоол бол зүгээр нэг бэлэг биш. "Реал Мадрид' шиг хүчирхэг баг хэзээ ч өрсөлдөгчдөө " бэлэг өгдөггүй" гэж тэр тоглолтыг дүгнэж ийнхүү хэллээ.
 
Ийнхүү дэлхийн хоёр шилдэг дасгалжуулагчийн өөр хоорондын дуэль Пеп Гвардиоллагийн ялалтаар өндөрлөв. Өмнө нь Манчестер Сити баг хоёр ч удаа шигшээ наймд Реал Мадридад хожигдон хасагдаж байсан гунигтай цувралыг тасалж чадлаа.
 
 
Э.ОТГОНЖАРГАЛ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?