ДАСГАЛЖУУЛАГЧ САРРИГ ЧӨЛӨӨЛЖ, ПИЕРЛОД ТҮР ХАРИУЦУУЛАВ

2020-08-09  

Ювентусыг Италийн Серия -А лигт түрүүлүүлсэн ч, Аваргуудын Лигт нураасан дасгалжуулагч Саррид багийн удирдлага хариуцлага тооцлоо. Түүний гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлснөө мэдэгдлээ. Хоёрын хоёр гоол оруулсан хэрвээ нийлбэр дүнгээр хожигдон, шигшээ наймд үлдэж чадалгүй хоцорсон алдааг дасгалжуулагчийн буруу тактик гэж багийн удирдлага үзсэн байна. Ийм дасгалжуулагчтай багт Роналдо ч байгаад хэрэггүй. Тиймээс ирэх улиралд амжилт гаргах дасгалжуулагчийн эрэлд багийн удирдлага мордлоо. Одоогоор багийг Пиерлод хариуцуулсан байна.

-Ювентус 2:2 Лион. Тэд хожигдоогүй хэргээ хасагдлаа. Энэ бол айлын талбайд оруулсан гоолын үнэ цэн. Хичнээн гасаллаа гээд ч Роналдод нэмэр болохгүй.
 
 
Ювентусыг тугийг олон жил өргөж явсан Пиерлод багийн удирдлага итгэлээ. Яг л Манчестер Юнайтед Солкжайрт, Челси Лампардад итгэсэн шиг Пиерлод багийнхаа жолоог атгууллаа.
 
Ц.БАТАА

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?