ТОМАС ТУЧЕЛЬ: МБАППЕ ЭНЭ ОРОЙ ТАЛБАЙД ГАРНА

2020-08-12  

Зургадугаар сарын 24 -ны өдөр Францын цомын аваргын төлөө тоглолтын үеэр Францын шигшээгийн од Мбаппе өвдгөндөө гэмтэл авсан. Түүний гэмтэл эдгэж буй. Бэлтгэлдээ ч гарсан. Эмч зөвшөөрвөл өнөө орой түүнийг Аталанта-гийн эсрэг гаргана гэж тус багийн ахлагч Томас Тучел хэллээ.

 

Дэлхийн хамгийн хурдан довтлогч Мбаппе. Хэрвээ тэр өнөө оройны тоглолтыг өнжихдөө хүрвэл Парис Сан Жермений довтолгооны эрч суларна. Кавани сул тоглож буй. Неймар гайхалтай ч ганцаараа урагшаа ахихгүй. Ядаж байхад Аталанта-гийн хамгаалалт нягт. Хариу довтолгоо нь тун осолтой. Аль аль баг нь тоглолт бүрт 3-аас доошгүй гоолдож буй энэ хоёр багийн гал гарсан тоглолтыг өнөө орой хүлээн авч үзээрэй.

 

Ц.БАТАА
 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?