ПАРИС САН ЖЕРМЕН БАГ ЁСТОЙ Л БУРХНЫ ИВЭЭЛЭЭР ДАРААГИЙН ШАТАНД ШАЛГАРЛАА

2020-08-13  

Тэд хасагдаж " дуусаж" байсан. Тоглолтын 90 ' дэх минут гарсан, шүүгч нэмэлт цаг сунгаж байв. Анх удаа шөвгийн наймд үлдсэн Италийн "Аталанта " баг тоглолтыг 1:0-ээр хошуучилсаар ... Цар тахлын улмаас хариу тоглолтыг цуцалсан учир энэ хэвээр тоглолт өндөрлөвөл, Неймар, Мбаппегийн ПСЖ Аваргуудын Лигээс хасагдах аюулд учирсан байсан. Гэтэл хөлбөмбөгийн бурхан тэнгэр аз ивээлээ хайрласан мэт 90, 93 дахь минутад 2 гоолиг дараалан оруулснаар тэд хожил байгуулсан.

Өвдөгний бэртлийн улмаас энэ тоглолтыг өнжсөн Мбаппед харахаас өөр багтаа туслах боломж байсангүй.

Дэлхийн хамгийн өндөр үнэтэй довтлогч Неймар маш гайхалтай тоглолт үзүүлсэн. Тэр хамгийн олон удаа бөмбөгөнд хүрсэн тоглогч байлаа. Тоглолтын шилдэг тоглогчийн шагналыг түүнд гардуулсан.

Парис Сан Жермен баг хүссэн оргилдоо хүрэхэд хоёр алхам үлдлээ. Дараагийн учраа нь Аталанта багаас хавьгүй хүчирхэг Манчестер Сити юм.
 
Н.ОТГОО
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?