БҮРЭНТӨГС АВАРГА БАГШИЙНХАА АЧИЙГ ҮНЭЛЖ ЧАДДАГ

2020-08-14  
Энэ жилийн Улсын наадмаар түрүүлж аварга цолонд хүрсэн П.Бүрэнтөгс түрүү бөхийн бай шагнал болох 15 сая төгрөгөө багш нартаа өргөн барьсан байна. Шагналынхаа дийлэнхийг буюу 10 саяыг нь улсын заан О.Одгэрэл багшийнхаа эмчилгээнд хандивлаж , үлдсэн таван сая төгрөгийн 3 саяыг нь анхны багш Бат-Очир , 2 саяыг нь авга ах - үнэнч дэмжигч Гомбоо багшдаа тус тус хүндэтгэл үзүүлэн гардуулсан байна. Тэрбээр мөн Улсын наадмын бай шагнал болох Тоёото компаниас олгосон машиныг Нийслэлийн түргэн тусламжийн газарт олгосныг санаж байна.
 
Монгол улсын 25 дахь аварга Бүрэнтөгс бусад бөхчүүддээ сайхан үлгэр дуурайлал үзүүллээ. Буян нь дэлгэрч, амжилт нь өгсөж, цол нь нэмэгдэж байг гэж үзэгч олныхоо өмнөөс ерөөе.
 
 
Control.mn
Б. ДАШНЯМ
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Sreenn:Baharhaj bnaa tseregiin humuus iim saihan shunalgui ulger jishee avahaar humuus bdg darhan avarga bolooroi 2020-08-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?